• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ТОП-20 КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ҮНЭЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

2015-06-11 12:33:41
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын засаглалыг сайжруулах үүднээс Топ-20 индексийн сагсыг бүрдүүлэгч хувьцаат компаниудтай хамтын ажиллагааны тунхаг бичигт гарын үсэг зурж, “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС”-ийг зайлшгүй дагаж мөрдөх, түүнд тусгасан ил тод, нээлттэй, эрх тэгш, хяналттай, хариуцлагатай ажиллах сайн засаглалыг үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллах, өөрийгөө үнэлэх компанийн засаглалын үнэлгээ хийж тайлагнах, үүнтэй холбоотой үнэн зөв мэдээ мэдээллийг Монголын хөрөнгийн биржийн цахим хуудас, Компанийн засаглалын портал сайт болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд түгээж ажиллахаа тунхагласан юм.

Компанийн засаглалын хэрэгжилтийг тодорхойлох гол механизм нь “Компанийн засаглалын үнэлгээ” хийх асуудал юм. Тиймээс Топ-20 индексийн сагсыг бүрдүүлэгч хувьцаат компаниуд өөрийгөө үнэлсэн үнэлгээний асуулга материалуудыг ирүүлж эхлээд байна.
2015 оны эхний хагас жилийн байдлаар дараах хувьцаат компаниуд материал ирүүлээд байна. 

Үүнд:
1.    “АПУ” ХК
2.    “Говь” ХК
3.    “Шивээ овоо” ХК
4.    “Гермес центр” ХК
5.    “Монголын цахилгаан холбоо” ХК
6.    “Материалимпекс” ХК
7.    “Шарын гол” ХК
8.    “Ремикон ” ХК

Монголын хөрөнгийн бирж эдгээр ирүүлсэн асуулгын хариулттай танилцан дүгнэлт хийж тухайн компаниудад зөвлөгөө, заавар өгч ажиллах юм.

Маркетинг Олон Нийттэй Харилцах Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ