• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2015-06-10 17:10:30
2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хонг Конг-д төвтэй олон улсын хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "QUAM Financial Services Group"-ийн ТУЗ-ын дарга Бернард Поулиот Монголын хөрөнгийн биржид зочиллоо.
Уулзалтын үеэр Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар Монголын хөрөнгийн биржээс явуулж буй бодлого, үйл ажиллагаа, засгийн газрын үнэт цаасны арилжаа, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгсөн бол, "QUAM Financial Services Group" ТУЗ-ын дарга Бернард Поулиот манай хөрөнгийн зах зээл дээрх хөрөнгө оруулах боломжууд, ялангуяа ЗГҮЦ-ны талаар мэдээлэл авч хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
2015 он гарснаас хойш ЗГҮЦ-нд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын аж ахуй нэгжүүд нэмэгдсээр байна.


Маркетинг Олон Нийттэй Харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ