• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44943.25

( 272.51 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44943.25 272.51
MSE A Индекс 17332.87 107.62
MSE B Индекс 13577.23 53.4

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-05 16:02:50

Энэ өдөр нийт 124,706,250,078  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-04 15:30:21

Энэ өдөр нийт 17,248,234,463  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-03 14:02:04

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨРСӨЛДӨӨНТ ГОРИМД ШИЛЖЛЭЭ

2015-06-10 11:12:00
-Монголын хөрөнгийн бирж нэг их наяд төгрөгийн арилжаа хийнэ-
 
Хөрөнгийн зах зээлд нааштай өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Үүний тусгал нь Монголын эдийн засагт ирж байна. Хорин дөрвөн жилийн түүхтэй энэ зах зээлийн хөтөч нь Монголын хөрөнгийн бирж. Биржийн индексүүд сүүлийн хоёр өдөр дараалан өсөв. Үнэт цаасны арилжаанд оролцогчдын идэвх сэргэж, энэ оны эхний таван сарын байдлаар арилжааны дүн 196.6 тэрбум төгрөгт хүрээд байна. Арилжаа эрчимжихийн хэрээр хөрөнгийн зах зээл дээр шинэ тоглогчид олширч, он гарсаар үнэт цаасны арилжааны 8093 данс шинээр нээгджээ. Энэ нь хөрөнгийн зах зээл хүрээгээ тэлж, сонирхох оролцогчдын тоо өсөж байгааг харуулсан үзүүлэлт.

Өнгөрсөн сард нийт 29.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хөрөнгийн зах зээл дээр хийгджээ. Харин он гарснаас хойших таван сарын хугацаанд 136.9 сая төгрөгийн ашигтай ажилласан. Тодорхой хэлбэл сүүлийн гурван жилийн турш алдагдалтай ажилласан биржийн хувьд содон санагдаж байна. Байнга алдагдал хүлээдэг Хөрөнгийн биржид хөрөнгө оруулагчид итгэхгүй. Хөрөнгө оруулагч итгэхгүй бол хөрөнгийн зах зээл хөгжихгүй. Тиймээс алдагдалгүй ажиллах нь биржийн хамгийн том зорилт.

Хагас жилийн өмнө өдрийн дундаж гүйлгээ нь 10-20 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан Хөрөнгийн биржийн арилжааны дүн одоогоор хоёр тэрбум төгрөг давчихаад байгаа. Өмнө нь хувьцаа гэсэн ганцхан нэр төрлийн бүтээгдэхүүн арилжаалж байсан тэдний хувьд ашигтай ажиллахад Засгийн газрын үнэт цаасыг биржээр дамжуулан худалдах болсон нь нөлөөлсөн. Энэ нь хөрөнгийн зах зээл дэх зарим үзүүлэлт өсөлттэй гарах угтал болж өгсөн юм.

Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлсэн Хөрөнгийн биржийн нэвтрүүлсэн Итгэмжлэгдсэн дилерийн үйл ажиллагаа жигдэрчээ. Ийн унтаа байсан зах зээл өрсөлдөөнт горимд шилжлээ. Гэхдээ дан ганц төрийн бонд буюу Засгийн газрын үнэт цаасаар ашигтай ажиллах нь өрөөсгөл юм. Харин арилжаанд бондоос илүү хувьцаа илүүрхэж байвал зах зээл хурдан агаад бодитой хөгжинө гэсэн үг.

Зах зээлд зохицуулалт хийх үүрэгтэй Хөрөнгийн биржийн арилжаа өнгөрсөн онтой харьцуулахад 20 дахин нэмэгдсэн. Удаан хугацааны алдагдлаа ашгаар нөхөж буй нь зах зээл сэргэх нэг дохио юм. Энэ онд Хөрөнгийн бирж нэг их наяд төгрөгийн арилжаа хийх “амбийц” өвөртлөв. Үүний 800 сая нь Засгийн газрын бонд байх бол үлдсэн нь хувьцаа.

Санхүүгийн зах зээл мөнгөний болон хөрөнгийн зах зээл дээр тогтож ирсэн. Хөгжиж буй эдийн засагтай манай орны хувьд урт хугацааны санхүүжилт татах бололцоотой нь хөрөнгийн зах зээл. Түүнийг хөгжүүлж байж санхүүгийн систем тогтвортой, эрүүл бүтэцтэй, зөв хөгжих учиртай. Харин ингэж чадаагүй тохиолдолд богино хугацаат санхүүжилт буюу банк давамгайлсан тогтолцооны эрхшээлд санхүүгийн эрх чөлөөг бүтэн мэдрэхгүй.

Одоогоор санхүүгийн зах зээлийн 94.3 хувийг арилжааны банкууд бүрдүүлж байна. Тэд бондын арилжаанд голлох үүрэгтэй оролцож буй. Хөрөнгөө өсгөх, өөртөө буй баялгаа арвижуулах хүсэл хэнд ч байдаг. Ийм боломжийг хөрөнгийн зах зээл олгодог гэж СЭЗДС-ийн зөвлөх багш Ж.Дэлгэрсайхан хэлсэн юм.

Дэлхийн өндөр хурдны арилжааны системтэй болох гэж манайх гурван жилийг зарцуулсан. Энэ хугацаанд “Миллениум Ай Ти” системийг суурилуулж, Үнэт цаасны тухай хуулийг шинэчлэн найруулсан. Мөн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнээс гадна энэ оны эхний улиралд төлбөр тооцооны систем бүрэн шинэчлэгдэж, үнэт цаасны төлбөр тооцоо “Т+1” горимд шилжсэн билээ. Хөгжих бололцоо бага багаар бүрдэж эхэлсэн нь энэ. Гэхдээ нийгмийн сэтгэлгээ болон тогтолцоонд томоохон шинэчлэл гарсан уу гэвэл үгүй.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд “Анод”, “Зоос” тэргүүтэй компани хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж, амжилттай санхүүжилт босгосон замналтай. Гэвч эдгээр компанийн засаглал тун тааруу байв. Аль аль нь удалгүй дампуурсан хар түүх энэ зах зээлд бичигдсэн. Сэргэж яваа зах зээлийн итгэлийг дээрх хоёр компани үгүйсгэж, хөрөнгө оруулагчдыг үргээсэн талтай. Энэ үед 30 гаруй мянган иргэн арилжаанд идэвхтэй оролцдог байжээ. Тэднээс гадна найман компани IPO хийж, хөрөнгө татсан. Банкны дампуурал одоо ч баларч хуучраагүй байгаа. Тэдний үр дагавар нийгмийн оюун санаанд бат оршсон хэвээр.

Хөрөнгийн зах зээлд итгэх итгэл сул байгааг Монголын арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга А.Батболд ярьсан юм. Итгэлцэл үгүйлэгдэх хөрөнгийн зах зээлд энэ жил 10 гаруй компани, аж ахуйн нэгж IPO гаргаж нийтдээ 58.6 тэрбум төгрөгийг хөрөнгийг зах зээлээс татан төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёр компани хувьцаа гаргасан ч тэрбумаас доош төгрөгийн хэмжээтэй байсан. Харин одоо шинээр гаргах гэж буй компаниуд дотоодын зах зээлийг зөв хөдөлгөж чадвал 200 тэрбум төгрөгийн санхүүжилт босгох боломжтойг зах зээлийнхэн олж харжээ.

 Тэднээс гадна Өмнөговь, Сүхбаатар, Орхон аймаг бонд гаргах эрхтэй болов. Анх удаа орон нутаг хөрөнгийн зах зээлд бонд гаргах эрх зүйн орчинд бүрдсэнийг Сангийн сайд онцолсон удаатай. Мөн Улаанбаатар хот бонд гаргах эрхтэй. Аж төрөх нийслэл маань бонд гаргах бэлтгэлээ базаах үлдэв. Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Бинсэ” хувьцаат компани нэмэлт хувьцаа гаргаж, 740 гаруй сая төгрөгийн хувьцааг олон нийтэд санал болгоод байна. Арилжаа нээсэн эхний өдрөө тус компани 100 орчим сая төгрөгийн захиалга хүлээж авсан.

Түгждэг бус өсгөдөг хөрөнгийн зах зээлийг хянах, түүнд идэвхтэй оролцох хүмүүсийн тоо ердөө 1000-аар хэмжигдэж байгаа нь чамлах үзүүлэлт мөн. Хөрөнгийн биржид бүртгэлтэй 240 гаруй хувьцаат компанийн 90 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд үлдсэн хувь нь хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг гэж тарааж байна. Алдагдалтай ажиллаж буй компаниудын хувьцааны дийлэнх хувийг дээр дурдсан 1000 оролцогч эзэмшиж байгааг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар өгүүллээ. Хөрөнгийн зах зээлд хувьцаа эзэмших идэвхтэй оролцогчдын тоог богино хугацаанд 10 мянгад хүргэх нь Д.Ангар захирлын мөрөөдөл.

Хөрөнгийн биржийн шинэчлэлийн хүрээнд Монголын томоохон дөрвөн банк кастодиан банкны үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан. Тэд эдийн засагт биет бус хөрөнгө оруулалтыг татах, зах зээлийн арилжааг илүү боловсронгуй болгохоор хөрөнгийн зах зээлийн өмнө үүрэг хүлээж буй. Ингэснээр анхдагч зах зээлийн арилжаа кастодиан банкаар явагдах бол хоёр дахь зах зээлийн арилжаа Хөрөнгийн биржээр хийгдэх нь.

Санхүүгийн зохицуулах хорооны баталсан “Кастодианы тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам” үйлчилж байгаа. Кастодины үйл ажиллагааг Худалдаа хөгжлийн банк албан ёсоор эхлүүлсэн. Товчхондоо кастодиан банк нь хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг холбох “гүүр” юм. Эхэнд тэмдэглэсэн IPO хийхэд Хөрөнгийн бирж андеррайтерын компаниудын чадавхийг дээшлүүлэх шаардлага тулгараад байгаа аж. Үнэт цаасны анхдагч зах зээлээс хоёрдогч зах зээлд шилжсэн хөрөнгийн зах зээлийн өнөөдрийн төрх ийм байна.