• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

ХҮРД ЭРГЭЖ БАЙНА

2015-06-08 15:31:02

 Хөрөнгийн зах зээлийн хүрд өмнө нь эргэдэггүй байсан юм биш. Харин эрч нь маш сул, бараг хөдөлгөөнгүй байв. Үе үеийн Засгийн газар энэ хүрдийг эргүүлэх зорилго тавьдаг боловч олигтой үр дүнд хүрээгүй. 24 жилийн замналтай хөрөнгийн зах зээл өнгөрсөн онд манай улсын санхүүгийн ердөө 0.5 хувийг л эзэлж байсан. Хөрөнгийн биржийн өдөр тутмын арилжаа нь 10 орчим сая төгрөгийн дүнтэй буюу найман нэрийн барааны дундаж дэлгүүрийн орлоготой дүйх хэмжээнд байсан нь чамлалттай юм. Мөн хувьцаат компаниудын үнэлгээ нь ДНБ-ийн ердөө долоохон хувьтай тэнцэж байлаа. Энэ зах зээл өндөр хөгжсөн орнуудад хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээ нь ДНБ-тэйгээ тэнцүү буюу илүү хэмжээнд хүрдэг.

Зөвхөн эндээс л хүрд эргэж байвуу, үгүй юү гэдгийг харж болох байх. Энэ зах зээл хөгжсөнөөр баялгаас тэгш хүртэх боломжийг хүн бүрт олгоно. Хүрд хурдан эргэх тусам илүү олон хүнд боломж нээгдэнэ гэсэн үг. Бид 2011 оны эдийн засаг 17.3 хувь өссөнийг байнга дурсдаг. Гэхдээ энэ өсөлт нь иргэдэд ямар ч хүртээлгүй гэж олон хүн шүүмжилдэг. Зарим эдийн засагч манай уул уурхайн салбарын өсөлт бусад салбарт хангалттай өгөөж үзүүлэхгүй байна гэж дүгнээд байгаа. Тиймээс эдийн засаг өссөн ч өгөөжийг нь цөөнх хүртэж байна.

Харин энэ зах зээл хөгжсөн оронд бол хүн бүр өсөлтөөс нь хувь хүртэж байдаг. Монголчуудад ч ийм боломж бий. Гэхдээ бараг зогсонги байсан хүрд гэнэт л эрчээ авна гэж байхгүй. Уулын орой дээрээс бөөрөнхий чулуу өнхрүүлбэл эргэх тусам хурд нь нэмэгдсээр удаанаас хурдавтар болж, дараа нь хурдасна. Магадгүй эхлэхдээ жижиг чулуунд тээглэх, ховилд ороод гацчих тохиолдол гарна. Гэсэн ч араас нь түлхсээр байвал нэг л мэдэхэд баргийн сааданд торохгүй эрчтэй болно. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг  үүнтэй зүйрлэж болох юм. Нэгэнт энэ зах зээлийн хөгжлийн хүрд эрчээ авчихвал 10, 20 хувийн эдийн засгийн өсөлтийг хэдхэн гэр бүл биш, гурван саяулаа хүртэх боломж нээгдэнэ. Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш Ж.Дэлгэрсайхан “Манай хаалттай хувьцаат компаниуд хэзээ нэгэн цагт нээлттэй, олон нийтийн компани болох цаг ирнэ” гэж ярьж байсан. Тэр цаг нь хэзээ ч байж мэднэ. Хамгийн гол нь хүрдийг тасралтгүй эргүүлэх л хэрэгтэй.

Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гэж олон жил оролдож байна. Гэхдээ энэ оролдлого нь тасралтгүй байсан уу гэвэл үгүй. Харин сүүлийн үед энэ зах зээлийг хөлөлгөөнд оруулж буй сайн мэдээ байнга дуулдах боллоо. Өмнө нь Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (ҮЦАЭХ), Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТТТХТ) зэрэг байгууллага нь нэгэн рүүгээ “чулуу шидэж”, нуруу нуруугаа харчихсан байв. Харин одоо тэд ойлголцож чаджээ. Мөн одоо Хөрөнгийн биржийн өдрийн арилжаа нь найман нэрийн барааны дэлгүүртэй зүйрлэхээргүй тоонд эргэлдэж болсон. Өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар 73 тэрбум төгрөгийн, Засгийн газрын үнэт цаас худалдаж авах саналыг иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн байна. Өдрийн арилжааны дүн нь 10 сая төгрөгөөс хэдэн арван тэрбумаар тоологдох болсон нь олон нийт, аж ахуйн нэгжийн эрэлт нэмэгдэж, энэ зах зээлд хөрөнгө оруулах сонирхолтой болсныг харуулж байна. Сайн мэдээ үүгээр дуусахгүй.

Монголын хөрөнгийн биржээс орон нутгийн анхны нээлтэй өдөрлөгийг Орхон аймгийн Баян-Өндөр суманд зохион байгууллаа. Энэ үеэр цэнхэр, ягаан тасалбараар авсан хувьцааныхаа өгөөжийг хэрхэн хүртэх, тухайн үед ямар компанийн хувьцаа авч байсан талаар болон төрөөс иргэн бүрт олгосон “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаатай холбоотой мэдээллийг тус сумын иргэдэд өгсөн. Мөн үнэт цаасны данс нээх, тухайн иргэний нэр дээр хувьцааны данс байгаа эсэхийг шалгаж өгч байлаа. Мөн Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжиж байгаа учраас аж ахуйн нэгжүүд үүнд хөрөнгө оруулж богино хугацаанд өгөөж хүртэх боломж байгааг танилцуулсан.

Орхон, Өмнөговь, Сүхбаатар, аймаг болон нийслэл хот улсын нэгдсэн төсвөөс татаас авахааргүй болсон. Тийм учраас эдгээр аймаг болон нийслэлийн захиргаанаас орон нутгийн бонд гаргаж, улиралын шинжтэй төсвийн хомсдолоо нөхөх болон бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэх боломж бий. Иймд Орхон аймгийн удирдлагуудад орон нутгийн бонд гаргах талаар зөвлөгөө өгсөн юм. Энэ үеэр Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангар “Хөрөнгийн зах зээл бол манай улсын хөгжлийн хөдөлгөгч хүч нь байх ёстой. Гэтэл Монголын хөрөнгийн биржийн өдөр тутмын арилжаанд оролцдог 1000 гаруй хүн л бий. Бусад нь энэ зах зээлийн талаар мэдээлэл багатай байгаа. Тиймээс эдийн засгийн хөгжилд хөрөнгийн зах зээлийн үүрэг их гэж үзэж байгаа л бол оролцогчдынхоо тоог л нэмэх ёстой. Эхний ээлжинд энэ зах зээлд 10 мянган хүн тогтмол оролцдог байх хэрэгтэй” гэлээ. Орхон аймагт зохион байгуулсан өдөрлөгт 400 гаруй хүн оролцов. Энэ нь Хөрөнгийн бирж иргэдэд хүрч чадвал орон нутагт ч эрэлт, сонирхол байгааг харуулж байна. Тийм учраас Монголын хөрөнгийн биржээс энэ зах зээлийн хүрдийг тасралтгүй эргүүлэхийн тулд Хөвсгөл, Дархан-Уул зэрэг аймагт ойрын хугацаанд нээлттэй өдөрлөг зохион байгууллахаар төлөвлөжээ. Мөн өдөрлөг зохион байгуулсан аймгуудын удирдлага болон иргэдэд байнга мэдээлэл өгч байх гэнэ.