• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТАНЬ РУУ НҮҮЖ ЯВНА

2015-06-08 11:08:16

Орхон аймаг хөгжлийн бонд гаргах бололцоотой гэж Хөрөнгийн бирж дүгнэлээ

Монголын хөрөнгийн биржийнхэн Орхон аймгийн Эрдэнэт хотноо “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” –ийг энэ сарын 3-нд зохион байгуулав. Анх удаа орон нутагт болж буй нээлттэй өдөрлөг Эрдэнэтээс “Салхиа” хагалж байгаа нь энэ.
Монголын хөрөнгийн биржийн 4990 дэх арилжааг Эрдэнэт хотноо нээж, хөгжиж буй зах зээлийн “Цан”-г орон нутгаа төлөөлж Д.Энхбат цохив. Ингэснээр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан өдөрлөгийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Энэ өдөр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Бинсэ” ХК-ийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа мөн эхэлсэн.
Мөнгө өөрөө өсөж, хөрөнгө аяндаа ургадаг “хүлэмж” хэмээн тодорхойлдог үнэт цаасны талаарх иргэдийн ойлголт орон нутагт харилцан адилгүй байв. Өдөрлөгт оролцсон иргэдийн дийлэнх нь хөрөнгийн зах зээлтэй өмч хувьчлалын замаар танилцсан ч үр шимийг нь хүртэж чадаагүй гэдгээ хэлж байв. Тэдний нэг нь С.Хажидсүрэн. Тэрбээр урьд нь “Эрдэнэт хивс” компанийн хувьцаа эзэмшигч байсан ч үнэт цаасаа удалгүй худалдсан аж. Их уурхайг түшиж хөгжсөн Эрдэнэтэд амьдардаг С.Хажидсүрэн цэцэрлэгт олон жил ажиллажээ. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хэзээ, хэрхэн тараах талаар тодруулж явсан юм. Нийслэлд үе үе очдог хэдий ч нэг л удаа Монголын хөрөнгийн биржээр орж, хувьцаагаа сурагласан хэмээн Хажидсүрэн хэллээ. Түүний хувьд орон нутагт нээлттэй өдөрлөг зохион байгуулж буйд ихэд олзуурхаж буйгаа өгүүлэв.
Хөрөнгийн зах зээлээс монголчууд хэчнээн хол хөндий явааг илтгэх нэг сэжүүр нь ягаан, цэнхэр тасалбар. Тухайн үед цөөнгүй иргэн Хажидсүрэн шиг үнэт цаасаа зарж, зарим нь хаяж үрэгдүүлсэн байдаг.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд цэнхэр, ягаан тасалбар, 1072 ширхэг хувьцаанаас гадна Засгийн газрын үнэт цаасыг ихээхэн сонирхож байлаа. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжид хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох боломжтойг Монголын хөрөнгийн биржийн стратеги, зах зээлийн хөгжлийн албаны захирал Б.Чингүнжав хэлж, боломжийг танилцуулав.
Өдөрлөгт ирсэн таван хүн тутмын гурав нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг сураглаж байсан юм. Мөн ягаан цэнхэр тасалбартай холбоотой дансны мэдээлэл шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэрэг үйлчилгээг энэ үеэр хөрөнгийн биржийнхэн үзүүлэв. Түүнчлэн энэ удаагийн өдөрлөгт “Ард секьюритиз”, “Би Ди Сек” үнэт цаасны компанийн мэргэжилтнүүд оролцож, иргэдэд үнэт цаасны зах зээлийн талаар нэмэлт мэдээлэл өгч, нэрийн данс шинээр нээж үйлчлэв.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголд бий болж байгаа баялаг хөрөнгийн биржээр дамжаад иргэдийн хамтарч бүтээсэн баялаг болоосой” гэж энэ жилийн эдийн засгийн чуулганыг нээхдээ онцолсон нь сэргэж яваа зах зээлд шинэ боломж буйг Засгийн газарт сануулсан.
“Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах хэрэгтэй” гэж өгүүлэх Б.Пүрэвдорж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн иргэн. Түүний хувьд “Улсын их дэлгүүр”-ийн 23 ширхэг хувьцаатай ч ногдол ашиг авч байгаагүй ажээ. Тэрбээр “Ашиг хүртээгүй гэхээр үнэт цаасны зах зээл гэгч нь энгийн иргэдэд их бололтой. Гэтэл “Талх чихэр” компанийн хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс жилд ногдол ашиг гээд хэдэн төгрөг авч байна. Орон нутагт нээлттэй өдөрлөг болж, мэдээлэл хүргэж байгаа нь зөв. Манайд өмнө нь ийм арга хэмжээ огт болж байгаагүй” гэв.
Хөгжиж буй хөрөнгийн зах зээлд итгэлцэл чухал байгааг өдөрлөгт оролцсон Монголын арилжаа эрхлэгчдийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Батболд тэмдэглэсэн юм. Үүнтэй санал нэг байгаагаа Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангар тодотгож, зах зээлийн хандлагыг өөрчлөх боломж иргэдийн гарт байгаа гэв. Тэрбээр “Иргэдийнхээ санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тэр тусмаа үнэт цаасны зах зээлийн талаарх ойлголтыг нь бэхжүүлэх шаардлага бий. Ийм зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Иргэдийн хувьд зах зээлийн талаар ихээхэн сонирхож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.