• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44406.85

( -108.73 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44406.85 -108.73
MSE A Индекс 17158.73 -75.11
MSE B Индекс 13399.1 12.16

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-03 14:02:04

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БҮРТГЭЛЭЭС ХАСАГДАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН НЭР БҮХИЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2024-07-03 09:44:00

“Монголын хөрөнгийн бирж”-ийн Үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн дараах нэр бүхий 36 компанид холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахтай холбоотой цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор эргэн мэдэгдэхийг анхааруулж байна. 

"БОГД БАНК" ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-07-02 16:14:41

"Богд Банк" ХК-ийн 1,250,000,000.00 ширхэг хувьцаанд нийт 3,752,801,206.64 төгрөгийн ногдол ашгийг, нэгж хувьцаанд 3.00 төгрөгийг мөнгөн хэлбэрээр хуваарилна. 

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО, “БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙН УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЗАР МЭДЭЭ

2012-04-12 00:00:00

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл", Засгийн газрын "2010 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай" 2010 оны 86 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Төрийн өмчийн хорооны 2012 оны 121 дүгээр тогтоолоор “Багануур” хувьцаат компанийн нэмэлт хувьцаа гаргах, хувьцааг олон нийтэд санал болгох (IPO) замаар хөрөнгө босгох үйл ажиллагааны Андеррайтер-Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

“Багануур” хувьцаат компанийн нэмэлт хувьцаа гаргах, хувьцааг олон нийтэд санал болгох (IPO) замаар хөрөнгө босгох үйл ажиллагаанд оролцох сонирхолтой Андеррайтерын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг урьж байна.

Тендерийг Төрийн өмчийн хорооны 2012 оны ... дүгээр тогтоолоор батлагдсан “Уралдаант шалгаруулалт/тендер/-ын журам"-д тусгагдсан нөхцөл, болзлын дагуу Төрийн өмчийн хороо, “Багануур” ХК хамтран зохион байгуулж дүгнэнэ.

ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ/СОНИРХОЛОО ИЛЭРХИЙЛЭХ

Энэхүү сонгон шалгаруулалтад Андеррайтерын тусгай зөвшөөрөл бүхий, үнэт цаасны зах зээлд ажилласан зохих туршлага бүхий гадаад, дотоодын хуулийн этгээд, тэдгээрийн хамтарсан консорциум өргөдөл гарган оролцох сонирхлоо илэрхийлж болно. Өргөдөл ирүүлж буй хуулийн этгээд, тэдгээрийн консорциум нь уг ажил үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараахь мэдээллийг бүрдүүлж ирүүлнэ.

• Тендерт оролцох сонирхлоо илэрхийлж буй компанийн албан ёсны нэр, хаяг болон үйл ажиллагааны танилцуулга /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,

• Хамгийн сүүлийн санхүүгийн жилийн эцсийн байдлаар гаргаж, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл буюу хувьцаат компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан жилийн тайлан /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,

• Өргөдөл гаргагч хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компани бол компанийн нийт гаргасан хувьцааны 5 /тав/-аас дээш хувийг эзэмшиж буй гол хувьцаа эзэмшигчдийн жагсаалт, тэдгээрийн эзэмшиж буй хувьцааны тоо /энэхүү мэдээллийг компанийн эрх бүхий албан тушаалтан болон эрх бүхий байгууллага баталгаажуулсан байх шардлагатай/, /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,

• Эрх бүхий байгууллагаас олгосон Андеррайтерын тусгай зөвшөөрлийн наториатаар батлуулсан хувь

• Үнэт цаасны зах зээлд ажилласан туршлага, хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн талаарх мэдээлэл

• Ажиллах боловсон хүчний чадвар, чадавхи туршлага, тэдний үнэт цаасны зах зээлд ажиллах эрх, ажилласан хугацаа

• Тендерт консорциумын хэлбэрээр оролцох тохиолдолд консорциумын гишүүдийн хооронд байгуулсан гэрээ, консорциум болж оролцох тухай гишүүн бүрийн удирдах дээд байгууллагын гаргасан шийдвэр.

Тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдлийг 2012 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 18.00 цагаас өмнө Төрийн өмчийн хороонд ирүүлнэ.

УРЬДЧИЛАН ШАЛГАРУУЛАЛТ

Тендерт оролцох сонирхолоо илэрхийлсэн этгээд /Өргөдөл гаргагч/нь тендерийн шаардлагыг хангаж буй эсэхийг нягталж Төрийн өмчийн хороо урьдчилан шалгаруулалтыг хийнэ.

Урьдчилан шалгаруулалтыг өргөдөл хүлээн авах эцсийн өдөр буюу 2012 оны 04 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажлын 3 /гурван/ өдөрт багтаан хийнэ.

Урьдчилан шалгаруулалтын шатанд гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд мөнгө угаахтай тэмцэх, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг болон авилгалын тухай хууль тогтоомжийн дагуу тавигдах шаардлагуудыг хэрхэн хангаж байгааг харгалзан үзнэ.

Төрийн өмчийн хороо, “Багануур” ХК-иас тавьж буй шаардлагыг хангаж урьдчилан шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагч нь буцааж төлөгдөхгүй нөхцөлтэй 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийн тендерийн хураамж төлснөөр цаашид “тендерт оролцогч” болж, тендерийн баримт бичгүүдийг авах эрхтэй болно. Энэ тухай мэдэгдлийг Төрийн өмчийн хороо бичгээр үйлдэн буухиа шуудан, баталгаат шуудан, факс буюу электрон шуудангийн аль боломжтойгоор өргөдөл гаргагчид хүргүүлнэ. Харин тендерийн баримт бичгүүдийг өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгнө.

Нэмэлт мэдээлэл авах:

Багануур дүүрэг, Багануур ХК-ийн захиргааны байр

№308 Тэргүүн дэд захирал Б.БазарУтас: 70210230

№404 Төслийн мэргэжилтэн М.Ариунболд Утас: 99083586

Материал ирүүлэх:

Төрийн өмчийн хороо 419 тоот, Засгийн газрын 4-р байр,

Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО, “БАГАНУУР” ХК