• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42631.26

( 154.76 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42631.26 154.76
MSE A Индекс 16636.26 11.37
MSE B Индекс 12068.61 -125.92

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-17 17:00:54

Энэ өдөр нийт 38,394,634,990 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-05-16 17:43:10

Энэ нь үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог юм. 

5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-16 17:03:54

Энэ өдөр нийт 15,702,098,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД ХИЙЖ БУЙ ТАНИЛЦУУЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2015-05-26 14:03:02
Төрийн өмчит компаниудын харилцах дансан дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах боломжийн талаар МХБ-ээс Төрийн өмчийн хороонд санал хүргүүлж, хамтран ажиллахаар болоод байгаа юм.
Уг ажлын хүрээнд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр МХБ-ээс "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК-д Засгийн газрын үнэт цаас худалдан авах замаар богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур хүүгийн нэмэлт орлого олох боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Тус компанийн зүгээс талархалтайгаар хүлээн авч, уг үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж сул чөлөөтэй мөнгө хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар судалж үзэх тухайгаа илэрхийллээ.
Цаашид ТӨХ-той хамтран гаргасан хуваарийн дагуу төрийн өмчит компаниудад уг танилцуулгыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.
 
 

  
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ