• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГAТАЙ УУЛЗАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-05-21 16:14:00
Монголын хөрөнгийн бирж Япон Улсын Засгийн газрын Жайка олон улсын байгууллагатай хамтран өөрийгөө зохицуулах байгууллага бий болгох талаар уулзалт семинарыг зохион байгууллаа.
Уг уулзалт семинарт МХБ-ийн Гүйцэтгэх захирал Д.Ангар өөрийгөө зохицуулах байгууллага болохын ач холбогдол, МХБ-ын бодлого чиглэлийн талаар танилцуулга, Жайкагийн төслийн багаас өөрийгөө зохицуулах байгууллагын олон улсын жишиг, олон улсын үнэт цаасны хороонд тавьдаг стандарт болон бусад асуудлаар Монголын хөрөнгийн биржийн ТӨХК-ын ТУЗ-ийн гишүүдэд танилцуулга хийж, харилцан санал солилцлоо.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар Хөрөнгийн бирж, Арилжааны тооцооны болон үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжаа эрхлэгчдийн холбоо гэсэн дөрвөн байгууллага нь өөрийгөө зохицуулах байгууллага байхаар заасан байдаг бөгөөд Өөрийгөө зохицуулдаг байгууллага болсноор Санхүүгийн зохицуулах хорооны зарим нэг чиг үүрэг тухайн байгууллагад шилжинэ гэсэн үг. Тодруулбал, өөрийн гэсэн дүрэм журамтай, гишүүн байгууллагуудтайгаа ёс зүйн дүрэм боловсруулах, зах зээлийг ил тод шударга, нээлттэй явуулах олон улсын стандартуудыг нэвтрүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
 
 
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ