• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН СУЛ ЧӨЛӨӨТЭЙ МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ҮР АШИГТАЙ УДИРДАХ БОЛОМЖ БАЙНА

2015-05-15 13:09:31
Төрийн өмчит компаниудын харилцах дансан дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах боломжийн талаар МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд ТӨХ-ны даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонготой 2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр уулзаж,  санал хүргүүлж байсан юм.
Уг ажлын хүрээнд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр МХБ-ын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар, Стратеги, зах зээлийн хөгжлийн албанаас Төрийн өмчийн хорооны нийт албан хаагчдад Төрийн өмчит компани нь Засгийн газрын үнэт цаас худалдан авах замаар богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур хүүгийн нэмэлт орлого олох боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
ТӨХ-ны зүгээс төрийн өмчит компаниуд уг үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж, сул чөлөөтэй мөнгө хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн талаар тэмдэглэж, цаашид МХБ-тэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
 
 
  
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ