• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“IPO MONGOLIA-2012” ЧУУЛГА УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2012-03-09 00:00:00
Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор Монголын Хөрөнгийн Бирж, Лондонгийн Хөрөнгийн Бирж болон ИБУИНВУ дахь Монгол Улсын ЭСЯ хамтран зохион байгуулсан “IPO Mongolia-2012” чуулга уулзалт 2012 оны 03-р сарын 07-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Уг чуулга уулзалт нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн асуудалд олон улсын анхаарлыг хандуулаад зогсохгүй Монголын компаниудыг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгоход нь дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, түүнчлэн Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгж, хувьцаат компаниудын удирдах албан тушаалтнууд зэрэг 300 гаруй төлөөлөгчид оролцлоо. Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд үг хэлсэн бөгөөд тэрбээр хэлсэн үгэндээ “Эдүгээ Монгол Улсын эдийн засгийг “олигархижсан” гэдэг шүүмжлэл нийгмийн дунд өргөн байгаа. Үүний учир шалтгаан нь үйл ажиллагааны цар хүрээ болон, ашиг орлогоороо тэргүүлэгч компаниудын дийлэнх хэсэг нь төрийн, эсвэл цөөн хүний эзэмшилд байгаа нь баян ядуугийн ялгааг лавшруулж, нийгмийн бухимдлыг үүсгэж байна. Үүнийг залруулах цорын ганц арга нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн компани болохыг дэмжих явдал юм.” гэжээ.