“Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 3 сарын 25 өдрийн хурлаар Ж.Алдаржавхланг тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Дашрамд дурдахад “ҮЦТТТХТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Гандуламын өөрийнх нь хүсэлтээр 2015 оны 1 дүгээр сард тус компанийн ТУЗ-аас үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад байсан юм.