• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49559.84

( -34.63 -0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49559.84 -34.63
MSE A Индекс 18193.16 52.14
MSE B Индекс 14655.41 13.29

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-08 15:20:37

Энэ өдөр нийт 1,887,959,143 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-07 15:23:25

Энэ өдөр нийт 6,100,351,356 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-05-07 11:53:30

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

ЖАЙКА-ИЙН ТӨСЛИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2015-03-23 14:20:32
Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг /JICA/, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төслийн үйл ажиллагааг өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлүүлэхээр болсон билээ.
Төслийн хүрээнд Монголын хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зэргээр хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг дэмжих, улмаар хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэхэд Япон улсын туршлага, ололт амжилтыг хэрэгжүүлэн ажиллах юм.
2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр МХБ-ийн гүйцэтгэх захирал Д.Ангар Төслийн багийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж,  ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. 
 
  

Маркетинг олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ