• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48459.14

( -427.61 -0.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48459.14 -427.61
MSE A Индекс 18709.38 -93.58
MSE B Индекс 14443.81 -48.24

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-22 15:55:39

Энэ өдөр нийт 56,841,954,965 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОРХОН АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-22 14:53:29

Өдөрлөг ирэх өдрүүдэд Булган, Хөвсгөл аймгуудад үргэлжилнэ.

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-10-21 16:29:14

Бирж нь 1303 (MNZGKHB13034) кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

“ШАРЫН ГОЛ” ХК-ИЙН АШИГТ МАЛТМАЛЫН ШИНЭ НӨӨЦИЙГ АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРААС БАТАЛГУУЖУУЛСНЫГ, МӨН КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРСНЫГ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭЖ БАЙНА

2012-01-25 00:00:00
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт Малтмалын Газраас “Шарын гол” ХК-ийн нөөцийг шинэчлэн баталсан болон компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа тухай мэдээг бид та бүхэнтэй хуваалцахад таатай байна. Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй тус компанийн эзэмшдэг Монгол улсын хойт хэсэг дахь дулааны зориулалтаар ашиглагддаг нүүрсний ордын нөөцийг Монгол улсад баримталдаг тайлангийн стандартын дагуу ангилж, 146.3 сая тонноор батлан Ашигт Малтмалын Санд бүртгэснийг дуулгахад баяртай байна. Энэ нь Эрдэс Баялагийн Санд бүртгэлтэй тус орд газрын өмнөх нөөцийг даруй хоёр дахин нэмэгдүүлж байгаа бөгөөд нөөцийн тооцооллыг, 2010 онд явуулсан өрмийн ажилд тулгуурлан ЖОРК стандартаас хөрвүүлэн бэлтгэсэн юм. Тус компанийн ЖОРК стандартын дагуух баттай болон бодит нөөц нь 374,0 сая тонн сайн чанарын эрчим хүчний нүүрс хэмээн тогтоогдсон юм. Түүнчлэн, ноён Ян Спэнсийг үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Их Британи улсын иргэн ноён Грам Чапман нь “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож байгааг та бүхэнд сонордуулах байна. Нүүрсний үйлдвэрлэл болон бизнес хөгжлийн салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай бөгөөд Би Эйч Пи Биллитон ХХК-ийн Стратеги Хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эл эрхэм Монгол улсад нүүрсний төсөл хэрэгжүүлж байгаа Канадын хувийн хэвшлийн байгууллага болох Хулаан Коул Корпорацийн Гүйцэтгэх Захирлын алба хашдаг юм. Тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх хэлэхдээ “Шинээр батлагдсан нөөц нь Шарын голын уурхайн цаашдын хөгжил дэвшилд том ул суурь болж байгаа бөгөөд ийм өөрчлөлт шинэчлэлтийн хариуцлагатай үед манай компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд салбартаа мэргэшсэн, баялаг туршлагатай чадварлаг боловсон хүчин орж ирж байгаад бид бүгд олзуурхан баярлаж байгаа билээ” гэжээ.