• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42631.26

( 154.76 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42631.26 154.76
MSE A Индекс 16636.26 11.37
MSE B Индекс 12068.61 -125.92

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-17 17:00:54

Энэ өдөр нийт 38,394,634,990 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-05-16 17:43:10

Энэ нь үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог юм. 

5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-16 17:03:54

Энэ өдөр нийт 15,702,098,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

3-Р САРД ЗАРЛАГДСАН ХК-ИУДЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТОВ

2015-03-02 09:06:27
2015 оны 3 дугаар сард зарлагдсан Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг танилцуулж байна.

“Мон-Ит Булигаар ХК”-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 10:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлах,компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг батлах, компанийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлж, сонгож батлах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
“Сонсголон бармат ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 10:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны ба санхүүгийн тайлан, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, ТУЗ-ийн тайлан, ТУЗ-ийг сонгох болон бусад асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
“Мон Наб ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 14:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны ба санхүүгийн тайланд ТУЗ-н өгсөн дүгнэлт, ТУЗ-н ажлын тайлан, компанийн үйл ажиллагааны цаашдын зорилтыг батлах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
“Техник импорт ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 09:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлтийн талаар ТУЗ-аас гаргасан дүгнэлт, компанийн 2015 оны ажлын төлөвлөгөө, компанийн Аудитын хорооны тайлан, компанийн дотоод бүтэц, зохион байгуулалт болон бусад асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
 
“Газар сүлжмэл ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 16:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
“Блюскай секьюритиз ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 18:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2015 оны бизнес төлөвлөгөө батлах, ТУЗ-ийн гишүүдийг сонгох, Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах, нэмэлт хувьцаа гаргах болон бусад асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
 
“Би ди сек ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 10:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажсан дүүгнэлтийг тайлагнах, компанийн 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд хийгдсэн ТУЗ-ийн дүгнэлт бүхий тайлан, ТУЗ-ийн ногдол ашиг тараах эсэх талаар гаргасан шийдвэр, ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох, ТУЗ-ийн 2015 оны цалин урамшууллын төсөв, компанийн нэрэнд өөрчлөлт оруулах, нэмэлт хувьцааны арилжааны тайлан, шинээр татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй холбоотойгоор бизнес төлөвлөгөө, татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тодотголыг танилцуулах, үнэт цаасны танилцуулгын өөрчлөлтийг хувьцаа эзэмшигчдэд танилцуулах, компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоог тогтоох, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
“Бинсэ ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 11:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажсан дүгнэлтийг тайлагнах, ТУЗ–ийн ногдол ашиг тараах эсэх талаар гаргасан шийдвэрийг хэлэлцэж батлах, ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох, ТУЗ-ийн 2015 оны цалин урамшууллын төсөв батлах, нэмэлт хувьцааны арилжааны тайланг хэлэлцэх, шинээр хөрөнгө татан төвлөрүүлэхтэй холбоотойгоор бизнес төлөвлөгөө танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
“Хөнгөн бетон ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 17:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи дүгнэлтийг хэлэлцэж батлах, компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, ТУЗ-ийн гишүүдийг сонгох, ТУЗ-ийн гишүүдийн урамшууллын хэмжээг тогтоох, компанийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, сонирхолын зөрчилтэй хэлцэл батлах тухай, компанийн өрийг хувьцаагаар солих тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
“Дижитал каталист ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 12:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны талаарх Гүйцэтгэх захирлын болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах, компанийн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг батлах, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, нэмэлт хувьцаа гаргах, "Дижитал Каталист" ХК-ийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх худалдан авалт болон холбогдох бүх гэрээ хэлцэл, хөрөнгийн үнэлгээг батлах, өрийг хувьцаагаар солих төсөл батлах, шаардах эрх хэрэгжүүлэх тухай, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
“Хархорин ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 14:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах, ногдол ашиг хуваарилахгүй тухай ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг хэлэлцэн батлах, ТУЗ-ийн гишүүдийг сонгох, компанийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлах, их хэмжээний хэлцэл хийх тухай ТУЗ-ийн шийдвэрийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
“Говьфайненшл групп ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 12:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах, компанийн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон үнэт цаасны төсөл төлөвлөгөөг батлах, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, нэмэлт хувьцаа гаргах, "Говь Файнэншл Групп" ХК нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр компани худалдан авах хэлцэл, холбогдох тайлан, үнэлгээ дүгнэлт, гэрээ хэлцэлүүдийг батлах, өрийг хувьцаагаар солих төсөл батлах, их хэмжээний хэлцэл түүнчлэн шаардах эрх хэрэгжүүлэх, тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах асуудлуудыг хэлэлцэх, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
“Мерекс ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 10:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг батлах, компанийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох, ТУЗ-ийн 2015 оны цалин урамшууллын төсөв батлах, Компанийн дүрмийн өөрчлөлт, ногдол ашиг тараах эсэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.  
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ