• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 0
MSE B Индекс 14169.42 0

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА, ТӨЛБӨР ТООЦООНЫ ГОРИМД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2015-01-28 16:50:46
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар 2013, 2014 онуудын үнэт цаасны зах зээлийн арилжааны хэмжээ, хөрвөх чадвар хангалтгүй байгааг хэлэлцээд, Хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “ҮЦТТТХТ” ХХК, МҮЦАЭХ-ны төлөөл бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн үнэт цаасны арилжааг идэвхжүүлэх, түүний хөрвөх чадварыг сайжруулах суурь нөхцлийг бүрдүүлэх үүднээс үнэт цаасны арилжааны төлбөр, тооцоог 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн “Т+1” горим буюу Хөрөнгийн бирж дээр арилжаа хийгдсэн өдрөөс хойш дараагийн ажлын өдөрт багтаан гүйцэтгэж байхаар шийдвэрлэлээ.

Тогтоолын заалтаар үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны гүйцэтгэлийг баталгаажуулах, төлбөр, тооцооны эрсдэл үүсгэхгүй байх зорилгоор арилжааны банкин дахь үнэт цаас худалдах, худалдан авах харилцагчийн тусгай дансанд үнэт цаасны төлбөрийг 100 хувь урьдчилан байршуулсны дараа захиалгыг Хөрөнгийн биржийн арилжааны системд оруулж байх, брокер, дилерийн компани үнэт цаасны төлбөр гүйцэтгэх нэгээс дээш тооны банкыг сонгох нөхцлийг хангах, Төлбөрийн баталгааны сан болон барьцаа хөрөнгийн санд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг чөлөөлөхийг холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болгов.

Энэхүү тогтоол батлагдсанаар үнэт цаасны зах зээлийн хөрвөх чадварыг өсгөх, арилжааны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд цаашид төлбөр, тооцооны бие даасан бүтцийг бий болгож, кастодианы үйл ажиллагааг зах зээлд бүрэн нэвтрүүлснээр уг төлбөр тооцооны горимыг Т+3 хүртэл хугацаагаар сунгах боломжтой аж.
 
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
 
 
Мэдээлэл, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ