• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51719.66

( 245.9 0.48% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51719.66 245.9
MSE A Индекс 19708.35 72.62
MSE B Индекс 14688.04 -67.92

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-10 17:47:31

Энэ өдөр нийт 36,923,439,724 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-12-10 17:47:15

Хөрөнгө оруулагчдаас 5 жилийн хугацаатай купонтой бондод 5.01 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг захиалгын саналыг ирүүлж үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.810 хувиар тогтлоо.

Д.МӨНХБАТЫГ "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

2025-12-10 11:02:28

Нээлттэй сонгон шалгаруулалтаар Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл хугацаанд Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөнхбатыг томиллоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-10 17:47:31

2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 369,697,523 төгрөгийн үнийн дүн бүхий 695,663 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс  Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +14.71%), Оллоо ХК (OLL +13.30%), Айтүүлс ХК (ITLS +8.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол савхи ХК (UYN -9.40%), Инновэйшн инвестмент ХК (QPAY -2.84%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -1.82%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 92,713 ширхэг нэгж эрх 11,711,779 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,406 ширхэг үнэт цаас 140,333,140 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 90 ширхэг үнэт цаас 9,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 325,600 ширхэг үнэт цаас 439,560,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 3,078,400 ам.доллар буюу 10,910,003,520 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,008,000 юань буюу 5,517,980,160 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 3,078,400 ам.доллар буюу 10,910,003,520 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 508,200 ам.доллар буюу 1,801,086,210 төгрөгөөр

  • "Өсөх зоос" ХХК-ийн 6 багц 38,400 тонн дэгдэмхий бодис их, хийн нүүрс 13,593,600 юань буюу 6,814,063,872 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 36,923,439,724 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.48% хувиар өсч, 51,719.66 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,285,260,968,125 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ