• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53127.15

( 164.27 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53127.15 164.27
MSE A Индекс 20319.6 172.91
MSE B Индекс 14052.9 6.84

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-12-19 18:17:17

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

12-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-19 17:13:09

Энэ өдөр нийт 140,757,242,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-18 16:07:41

Энэ өдөр нийт 105,331,306,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 1 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДӨР НЭЭНЭ

2015-01-08 14:11:06
Монголын Хөрөнгийн бирж нь Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн олон нийтэд  нээлттэй зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэхүү хугацаанд 10 удаагийн арилжааг зохион байгуулж, нийт 36.1 тэрбум төгрөгийн арилжаа амжилттай явагдаад байна.

Монголын Хөрөнгийн бирж нь Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-тай хамтран Милленнум Ай Ти систем дээр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн  арилжааны туршилтыг явуулж дууссан тул 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр буюу Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэн байгуулагдсаны 24 жилийн ойн өдөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг албан ёсоор нээхээр төлөвлөж байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдсэнээр зах зээлийн хөрвөх чадвар болон хүртээмж нэмэгдэж, хөрөнгө оруулагчид Засгийн газрын үнэт цаасыг өдөр бүр худалдан авах, төлбөр төлөх хугацаанаас өмнө эргүүлэн худалдах боломж бүрдэх юм.
 
Ингэснээр Монголын хөрөнгийн зах зээл дээрх суурь хүү /benchmark/ болон өгөөжийн муруй  /yeild curve/ өрсөлдөөнт бодит горимд тогтох боломж нээгдэж эдийн засгийн чиг хандлагыг бодитоор илэрхийлэх тоон үзүүлэлт шинээр бий болох ач холбогдолтой юм.
 
 Мэдээллийн алба
 МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ