• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54846.66

( -96.85 -0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54846.66 -96.85
MSE A Индекс 21075.99 25.23
MSE B Индекс 14438.07 68.58

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДАД "АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

2025-10-23 18:24:31

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь өнөөдөр (2025.10.23) Монгол Улсын Их хурлын 2024 оны 46 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд Авлигатай тэмцэх газрын "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хэлтсийн Ахлах комиссар С.Галбадрах, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар С.Баярцэцэг нарыг урьж, биржид бүртгэлтэй Гишүүн үнэт цаасны компаниудын төлөөлөлд дараах сэдвийн хүрээнд мэдээлэл хүргүүллээ.

Үүнд:

  • "Авлига, мөнгө угаах, эдийн засаг, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх"

  • "Хувийн хэвшилд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх" зорилгын хүрээнд "Нийгмийн хариуцлагын удирдамж ISO 26000" стандарт,

  • "Нийцлийн менежментийн тогтолцоо 37301" стандартуудыг танилцуулан, үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахыг санал болголоо.

Мөн энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар С.Баярцэцэг "Авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл" сэдвийн хүрээнд "Авлигын эсрэг хууль", "Эрүүгийн хууль"-ийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажилласан юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ