• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54507.06

( 327.89 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54507.06 327.89
MSE A Индекс 20723.08 57.62
MSE B Индекс 14149.16 -6.59

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-26 15:21:08

Энэ өдөр нийт 94,349,926,659 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-12-26 11:07:11

Монгол Улсын “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тухайн өдөр ажиллахгүй тул үнэт цаасны арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-21 16:20:27

2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 482,544,872 төгрөгийн үнийн дүн бүхий 1,190,254 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тээвэр дархан ХК (TEE) +15.00%), Тавилга ХК (TVL +14.99%), Адуун чулуун ХК (ADL +10.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Өндөрхаан ХК (ONH -8.82%), Сэндли ББСБ ХК (SEND -5.18%), Айтүүлс ХК (ITLS -2.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 15,616 ширхэг нэгж эрх 7,671,450 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,230 ширхэг үнэт цаас 141,366,200 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 15,000 ширхэг үнэт цаас 1,500,000 ам.доллар (5,389,800,000₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,480,000 юань буюу 6,295,411,200 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 468,600 ам.доллар буюу 1,683,773,520 төгрөгөөр,

  • Энержи Ресурс ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,680,000 юань буюу 3,874,099,200 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 19,230,377,642 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.03% хувиар буурч, 48,800.05 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,061,988,303,194 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ