• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48800.05

( -13.01 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48800.05 -13.01
MSE A Индекс 18819.22 -21.33
MSE B Индекс 14532.03 119.94

Мэдээ мэдээлэл

"ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ" ХК-ИЙН ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-21 11:27:41

Тус компани "Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 41.0%-ийг зориулалтын дагуу зарцуулаад байгаа ба үлдсэн хөрөнгийг зориулалтын дагуу 2025 болон 2026 онуудад зарцуулахаар төлөвлөж байна" гэдгээ мэдэгдлээ.

СЭЛЭНГЭ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-20 17:03:27

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг ирэх өдрүүдэд Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад үргэлжилнэ.

10-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-20 15:42:32

Энэ өдөр нийт 10,734,560,062 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ" ХК-ИЙН ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-21 11:27:41

"Инновэйшн Инвестмент" ХК нь хувьцаагаа олон нийтэд санал болгон, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 08-ны өдрийн хооронд Монголын хөрөнгийн бирж дээр анхдагч зах зээлийн захиалга авч, 8.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ.

2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар "Инновэйшн Инвестмент" ХК-ийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт дараах байдалтай байна. Үүнд:

Хөрөнгө оруулалтын зориулалт

Эзлэх хувь

Татан төвлөрүүлсэн мөнгөн дүн

Зарцуулсан дүн

1

Бэлэн бус төлбөрийн зах зээл дээрх үндсэн үйл ажиллагааны тэлэлт

22.5%

1,871,991,911

139,938,166

2

Дунд хугацааны төлөвлөгөөний дагуу
хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа

30.0%

2,495,989,215

0

3

Техник, тоног төхөөрөмж, мэдээллийн
аюулгүй байдлын дэд бүтцийг сайжруулах үйл ажиллагаа

15.0%

1,247,994,608

1,190,378,556

4

“KKTT” ХХК-ийн эзэмшиж буй 9,244,458
ширхэг энгийн хувьцааны төлбөр

25.0%

2,080,003,050

2,080,003,050

5

Олон улсын зах зээлд үйл ажиллагаа
өргөжүүлэхтэй холбогдуулан хүний нөөц,
менежментийн ур чадварыг сайжруулах

7.5%

623,985,266

0

 

НИЙТ

100.0%

8,319,964,050

3,410,319,772

 

Тус компани "2023 оны 12 дугаар сард нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 25% буюу “KKTT” ХХК-ийн эзэмшиж буй 9,244,458 ширхэг энгийн хувьцааны төлбөр болох 2,080,003,050 төгрөгийг зориулалтын дагуу ККТТ ХХК руу шилжүүлсэн.

Мөн 2024 оны 2 дугаар хагас жилээс эхлүүлсэн QPay үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлж, бэлэн бус төлбөрийн зах зээл дээрх үндсэн үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой компанит ажлын хүрээнд нийт 139,938,166 төгрөгийн зарцуулалт хийсэн байна. Үүнийг татан төвлөрүүлсэн хөрөнгийн “Бэлэн бус төлбөрийн зах зээл дээрх үйл ажиллагааны тэлэлт” хэсгээс зориулалтын дагуу зарцуулаад байна.

2025 оны 3 дугаар улирын байдлаар QPay төлбөрийн системийн суурь дэд бүтцийн шинэчлэлийн хүрээнд Суурь дэд бүтцийн сервер, тоног төхөөрөмжийг шинээр худалдаж авах болон одоогийн сервер, тоног төхөөрөмжийг өргөтгөх чиглэлээр нийт 1,190,378,556 төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авалтыг хийгээд байгаа бөгөөд үүнийг татан төвлөрүүлсэн хөрөнгийн 15% буюу “Техник, тоног төхөөрөмж, мэдээллийн аюулгүй байдлын дэд бүтцийг сайжруулах үйл ажиллагаа”-нд зориулагдах 1,247,994,608 төгрөгөөс зарцуулсан.

Одоогоор нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 41.0%-ийг зориулалтын дагуу зарцуулаад байгаа ба үлдсэн хөрөнгийг зориулалтын дагуу 2025 болон 2026 онуудад зарцуулахаар төлөвлөж байна" гэж мэдэгдлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ