• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54507.06

( 327.89 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54507.06 327.89
MSE A Индекс 20723.08 57.62
MSE B Индекс 14149.16 -6.59

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-26 15:21:08

Энэ өдөр нийт 94,349,926,659 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-12-26 11:07:11

Монгол Улсын “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тухайн өдөр ажиллахгүй тул үнэт цаасны арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-17 16:36:31

2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 287,035,877 төгрөгийн үнийн дүн бүхий 509,164 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тэнгэр Даатгал ХК (TGI +10.83%), Мандал Даатгал ХК (MNDL +3.08%), Махимпекс ХК (MMX +2.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мон Наб ХК (MNB -14.99%), Стандарт ноос ХК (ALI -14.81%), Крипто Үндэстэн ХК (CNF -9.39%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 18,665 ширхэг нэгж эрх 5,423,670 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 50 ширхэг үнэт цаас 4,997,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 53 ширхэг үнэт цаас 5,289,400 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Энержи Ресурс ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,096,000 юань буюу 6,099,891,840 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 32 багц 204,800 тонн 1/3 коксжих нүүрс 13,066,240 ам.доллар буюу 46,950,528,205 төгрөгөөр,

  • "Очир мандал хайрхан" ХХК-ийн 53 багц 3,445 тонн CaF2 <55% Хайлуур жоншны хүдэр 2,008,435 юань буюу 1,012,833,686.15 төгрөгөөр,

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 448,800 ам.доллар буюу 1,612,659,576 төгрөгөөр,

  • Энержи Ресурс ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,296,000 юань буюу 3,679,299,840 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 59,657,959,594 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.32% хувиар буурч, 49,119.52 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,175,868,231,946 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ