• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49474.81

( 220.77 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49474.81 220.77
MSE A Индекс 19176.21 48.22
MSE B Индекс 14317.22 -25.63

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-06 17:16:53

Энэ өдөр нийт 82,121,706,952 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БНХАУ-ЫН ЦАОФЕЙДИАН ГҮНИЙ БООМТОД ХҮРГЭЖ ӨГӨХ НӨХЦӨЛТЭЙ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРСНИЙ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-10-06 12:28:22

Тус арилжаанд нийт дөрвөн худалдан авагч үнийн санал ирүүлсэн ба дуудах доод үнээс 1.22 хувь буюу 2 ам.доллароор өсөж 165.6 ам.доллароор амжилттай арилжаалагдлаа.

"БЭРС-4" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-10-06 11:52:46

Арилжааны системд тус үнэт цаасыг худалдан авахаар нийт 202 хөрөнгө оруулагчийн 203 захиалга бүртгэгдсэн байна.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-06 17:16:53

2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 458,039,853 төгрөгийн үнийн дүн бүхий 699,670 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Оллоо ХК (OLL +8.33%), Талх чихэр ХК (TCK +7.61%), Монгол Базальт ХК (MBW +6.41%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -13.41%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -12.92%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA -11.55%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 31,317 ширхэг нэгж эрх 7,548,039 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,907 ширхэг үнэт цаас 253,066,860 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 736 ширхэг үнэт цаас 73,600,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,000 ширхэг үнэт цаас 2,000,000 ам.доллар (7,188,000,000₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Энержи Ресурс ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,520,000 юань буюу 5,815,411,200 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн 1 багц 6,400 тонн баяжуулсан коксжих нүүрс 1,059,840 ам.доллар 3,809,064,960  төгрөгөөр,

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,692,900 ам.доллар 6,084,282,600 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 6,438,400 ам.доллар 23,139,609,600 төгрөгөөр,

  • Энержи Ресурс ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,624,000 юань буюу 3,343,861,440 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 5,926,400 ам.доллар 21,299,481,600 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,963,200 ам.доллар 10,649,740,800 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 82,121,706,952 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.45% хувиар өсч, 49,474.81 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,279,185,436,726 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ