• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54846.66

( -96.85 -0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54846.66 -96.85
MSE A Индекс 21075.99 25.23
MSE B Индекс 14438.07 68.58

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"БЭРС-4" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-10-06 11:52:46

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 25-ны  өдрийн  352 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/408 тоот тушаалын дагуу “Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК нь олон нийтэд 24 сарын хугацаатай, жилийн 19.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 29 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 290 мянган ширхэг хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасыг санал болгосон.

Тус хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч дууссан ба арилжааны системд "Бэрс-4.0" ХБҮЦ-ыг худалдан авахаар нийт 202 хөрөнгө оруулагчийн 203 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ