• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49474.81

( 220.77 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49474.81 220.77
MSE A Индекс 19176.21 48.22
MSE B Индекс 14317.22 -25.63

Мэдээ мэдээлэл

БНХАУ-ЫН ЦАОФЕЙДИАН ГҮНИЙ БООМТОД ХҮРГЭЖ ӨГӨХ НӨХЦӨЛТЭЙ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРСНИЙ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-10-06 12:28:22

Тус арилжаанд нийт дөрвөн худалдан авагч үнийн санал ирүүлсэн ба дуудах доод үнээс 1.22 хувь буюу 2 ам.доллароор өсөж 165.6 ам.доллароор амжилттай арилжаалагдлаа.

"БЭРС-4" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-10-06 11:52:46

Арилжааны системд тус үнэт цаасыг худалдан авахаар нийт 202 хөрөнгө оруулагчийн 203 захиалга бүртгэгдсэн байна.

"БЭРС-4" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-06 10:21:54

Үйл ажиллагааны төгсгөлд “Бэрс финанс ББСБ”  ХХК-ийн  Гүйцэтгэх захирал Г.Юмсүрэн үнэт цаасны зах зээлийн 7560 удаагийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

Мэдээ мэдээлэл

"БЭРС-4" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-06 10:21:54

“Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК-ийн олон нийтэд санал болгож буй “Бэрс 4.0” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолыг өнөөдөр (2025.10.06) “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн MSE hall-д зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр, “Бэрс финанс ББСБ”  ХХК-ийн  Гүйцэтгэх захирал Г.Юмсүрэн болон “Бэрс финанс ББСБ”  ХХК-ийн  Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Я.Адъяахүү нар оролцсон юм.

Цан цохих ёслолыг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн хэлсэн үгэндээ:

“МУ-ын хөрөнгийн зах зээлд, тэр дундаа Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн хамгийн анхны нээлттэй ХБҮЦ нь “Инвескор актив ТЗК" ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сард гаргасан 4.0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас байсан. Үүнээ хойш дөрвөн жилийн хугацаанд Монголын хөрөнгийн биржээр дамжуулж зах зээл дээр нийт 209.0 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа зохион байгуулагдаад байна.

Өнөөдөр “Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК-ийн “Бэрс 4.0” ХБҮЦ Монголын хөрөнгийн бирж дээр гарч байгаа нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж буй үйл явдал гэж үзэж байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь нэг талаас санхүүгийн байгууллагад хөрвөх чадвар бий болгож, дахин санхүүжилт хийх боломж олгодог бол нөгөө талаас хөрөнгө оруулагчдад тогтвортой өгөөжтэй, эрсдэлийн түвшин сонгох боломжтой шинэ төрлийн хөрөнгө оруулалт болж өгдгийг онцлон хэлье. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас маш эрсдэл бага баталгаатай бүтээгдэхүүн. Тийм учраас хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдаж байгаа нь зах зээл рүү олон хөрөнгө оруулагчдыг татах сонирхолтой бүтээгдэхүүн болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Ингээд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах үйл явцад хамтран ажилласан андеррайтерийн компани болон хуулийн компани, мөн зээлийн санхүүгийн шинжилгээ гаргагч байгууллага, хөрөнгө итгэмжлэн удирдагч компанийн нийт хамт олон та бүхний ажилд амжилт хүсч, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье!” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал:

“Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, тэр дундаа тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн буюу Бонд, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хөгжүүлэх чиглэлд тодорхой байдлаар анхаарч ажилласан. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж хамтран өнгөрсөн хавар МҮХАҮТ-тай хамтран МУ-ын томоохон ААН буюу ТОП-100 ААН-ээс хөрөнгийн зах зээл дээр бонд гаргах, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх хөтөлбөр гарган ажиллалаа. Энэ хүрээнд ТОП-100 аж ахуйн нэгжээс андеррайтергүйгээр, богино хугацаанд, хямд зардалтайгаар бонд гаргах боломжийг бүрдүүлсэн. Монголын хөрөнгийн бирж тодорхой бүтээгдэхүүний шимтгэл хураамжийг бууруулсан зэргээр дэд бүтцийн байгууллагууд зохих ажлуудыг хийж байна.

Үүний үр дүнд өнөөдөр зах зээлд “Бэрс 4.0” гэсэн шинээр бүтээгдэхүүн гарч байна гэж үзэж болно. “Бэрс 4.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хөрөнгийн зах зээлд гарч буй 20 дахь ХБҮЦ бөгөөд “Бэрс финанс ББСБ” өмнө нь 3 удаа ХБҮЦ гаргаж хөрөнгийн зах зээлд дээр хөрөнгө оруулагчдадаа танигдсан компани” гэдгийг онцоллоо.

“Өлзий энд Ко” ҮЦК ХХК-ийн  Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр:

Монголын хөрөнгийн бирж дээр он гарснаас хойш зургаа дахь нээлттэй бүтээгдэхүүн гарснаас гурвыг нь “Өлзий энд Ко” ҮЦК ХХК хөрөнгө оруулагчдад санал болгосон байна. Өнөөдрийн 29 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад тусалж дэмжсэн, зохицуулагч байгууллага Санхүүгийн зохицуулах хороо болон бүртгэл шимтгэлийн хураамжийг бууруулсан МХБ-ийн хамт олондоо талархал илэрхийлье. Хамтран ажилласан бүх байгууллагын харилцагчдадаа баярлалаа” гэв.

Үйл ажиллагааны төгсгөлд “Бэрс финанс ББСБ”  ХХК-ийн  Гүйцэтгэх захирал Г.Юмсүрэн үнэт цаасны зах зээлийн 7560 удаагийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

Түүнчлэн Бэрс финанс ББСБ”  ХХК-ийн  Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Я.Адъяахүү хамтран ажиллагч байгууллагуудад “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ёслолын цангийн дүрс бүхий дурсгалын зүйл гардуулсан юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ