• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54846.66

( -96.85 -0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54846.66 -96.85
MSE A Индекс 21075.99 25.23
MSE B Индекс 14438.07 68.58

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-10-01 15:22:05

Өнөөдөр /2025.10.01/ Засгийн газрын хямдруулалттай 26 долоо хоног, купонтой 2 жилийн хугацаатай нийт 8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий Засгийн газрын дотоодын үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон арилжаалсан.

Хөрөнгө оруулагчдаас 26 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 9.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 ширхэг захиалга, 2 жилийн хугацаатай купонтой бондод 9.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

Анхдагч зах зээлийн арилжаагаар хөрөнгө оруулагчдаас нийт 19.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий (2.5 дахин их) захиалга ирүүлсэн ба хямдруулалттай 26 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.149 хувиар, купонтой 2 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.224 хувиар тус тус тогтлоо.

Тус арилжааны үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ