• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49057.22

( -2.02 -0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49057.22 -2.02
MSE A Индекс 19169.28 22.4
MSE B Индекс 14538.01 -97.8

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-29 17:30:38

Энэ өдөр нийт 82,363,582,724.20 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ БАРУУН БҮСИЙН АЙМГУУДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-29 14:02:52

Цаашид тус арга хэмжээгээр дамжуулж хойд бүс болон зүүн бүсийн 7 аймгийн иргэдэд хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэж ажиллахаар төлөвлөж байна.

БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ИДЭВХЖҮҮЛЭХ, ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025-09-29 14:01:58

МХБ-ийн 2,3 дугаар ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, холбогдох байгууллагуудын дэмжлэг туслалцааны талаарх тодорхой саналуудыг хүлээн авч харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-29 17:30:38

2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 374,552,769 төгрөгийн үнийн дүн бүхий 688,997 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Булигаар ХК (MBG +9.49%), Дархан нэхий ХК (NEH +4.35%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN +2.40%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -8.01%), Хөх ган ХК (HGN -6.38%), Улсын их дэлгүүр ХК (UID -5.39%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 20,009 ширхэг нэгж эрх 14,921,095 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 48 ширхэг үнэт цаас 4,800,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 512,000 ам.доллар буюу  1,840,128,000 төгрөгөөр,

  • "Андын илч" ХХК-ийн 3 багц 19,200 тонн чийг багатай хүрэн нүүрс 2,688,000 юань буюу 1,354,080,000 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 10,240,000 ам.доллар буюу 36,802,560,000 төгрөгөөр,

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 478,500 ам.доллар буюу 1,719,729,000 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн 1/3 коксжих нүүрс 778,240 ам.доллар буюу 2,796,994,560 төгрөгөөр,

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 5 багц 4530 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 10,421,763 ам.доллар буюу 37,455,816,222 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 82,363,582,724.20 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0% хувиар буурч, 49,057.22 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,996,871,822,860 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ