• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54846.66

( -96.85 -0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54846.66 -96.85
MSE A Индекс 21075.99 25.23
MSE B Индекс 14438.07 68.58

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ИДЭВХЖҮҮЛЭХ, ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025-09-29 14:01:58

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас бүртгэлтэй үнэт цаасны арилжааг идэвхжүүлэх, зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт үйл ажиллагаа явуулдаг "Увс хүнс" ХК, "Их барилга" ХК-иудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Тус уулзалтаар Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн зүгээс дээрх чиглэлэд баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгсөн.

"Увс хүнс" ХК-ийн байранд

Үүнд:

  • Компанийн засаглалыг сайжруулах: Хөрөнгийн биржид бүртгэлтэй II, III ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын засаглалыг сайжруулах

  • Төвлөрлийг багасгах: Жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоог нэмэгдүүлэх хувьцааны төвлөрлийг багасгах талаар бодлого хэрэгжүүлэх

  • Үүргийн хэрэгжилтийг сайжруулах: Хууль, журамд заасан мэдээ мэдээллийг хугацаандаа ирүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах

  • Зах зээлийн үнэлгээ: Дансны болон зах зээлийн үнэ зөрүүтэй компаниудын үнэлгээг тогтоох арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн МХБ-ийн 2,3 дугаар ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, холбогдох байгууллагуудын дэмжлэг туслалцааны талаарх тодорхой саналуудыг хүлээн авч холбогдох удирдлагад танилцуулан, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ