• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51706.35

( 96.48 0.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51706.35 96.48
MSE A Индекс 19584.69 73.08
MSE B Индекс 14859.76 141.91

Мэдээ мэдээлэл

ХЭНТИЙ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-20 18:59:27

Тус сургалтад нийт 300 орчим иргэн хамрагдсан бөгөөд 280 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-20 17:36:23

Энэ өдөр нийт 110,237,724,547 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"БАТС ҮЦК" ХХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ "ФИНГЕЙТ СЕКЮРИТИС ҮЦК" ХХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ

2025-11-20 11:20:59

Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй "БАТС ҮЦК" ХХК-ийн оноосон нэрийг "Фингейт секюритис ҮЦК" ХХК болгон өөрчиллөө.

Мэдээ мэдээлэл

ХОВД АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-23 14:48:39

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн санаачилгаар Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ), “Бумбат-Алтай ҮЦК” ХХК хамтран ажиллаж Баруун бүсийн аймгуудад “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн дагуу тус баг өнөөдөр (2025.09.23) Ховд аймгийн төвд ажиллалаа.

Өдөрлөгийг Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа нээж үг хэлсэн бол Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах мэргэжилтэн Г.Наранзул иргэдэд “Санхүүгийн боловсрол” сэдвээр холбогдох мэдээллийг хүргэлээ.

Түүнчлэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж МУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд иргэдэд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр олгогдсон цэнхэр, ягаан тасалбартай холбоотой мэдээлэл өгсөн юм.

Мөн Ховд аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Бумбат-Алтай ҮЦК” ХХК-ийн брокер Г.Эрдэнэбат Хөрөнгө оруулалтын талаарх ойлголт, хөрөнгийн зах зээлд хэрхэн хөрөнгө оруулалт хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж ажиллалаа.

Өдөрлөгт нийт 140 орчим иргэд хамрагдсан бөгөөд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр 100 орчим иргэн цэнхэр, ягаан тасалбар буюу үнэт цаасны эрхийн бичгийн бүртгэл, мэдээллээ шүүлгэсэн байна.

Өдөрлөг ирэх өдрүүдэд:

  • 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт,

  • 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Увс аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрт тус тус зохион байгуулагдана.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ