• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54846.66

( -96.85 -0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54846.66 -96.85
MSE A Индекс 21075.99 25.23
MSE B Индекс 14438.07 68.58

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДААС БИРЖИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-09-18 18:08:43

Санхүүгийн зохицуулах хорооны “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан биржийн журмыг зохицуулах байгууллагын журамд нийцүүлэх үүднээс “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бэлтгээд байна.

Санхүүгийн зохицуулах хорооны "Үнэт цаасны зах зээлийн өөрийгөө зохицуулах байгууллага болон зохицуулалттай этгээдийн дүрэм, журмыг батламжлах, бүртгэх тухай заавар"-ын 2.2.2 дахь заалтад заасны дагуу зах зээлд оролцогч дэд бүтцийн байгууллага, мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагчид болон зохицуулах байгууллагууд та бүхэн өөрсдийн болон гишүүн байгууллагуудын журмын төсөлд өгөх саналыг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор цаасаар болон ipo@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Журмын төсөлтэй холбоотой асуудлаар тодруулах зүйл гарвал Монголын хөрөнгийн биржийн Хяналт, зохицуулалтын газар, Бүртгэлийн албаны 11-313511 (5213, 5214, 5311) утсанд хандана уу.

Журмын төсөлтэй энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ