• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48815.29

( 350.59 0.72% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48815.29 350.59
MSE A Индекс 18746.96 400.97
MSE B Индекс 14533.3 -27.4

Мэдээ мэдээлэл

"ЛЭНД БОНД" ХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2025-09-11 18:38:11

"Лэнд МН ББСБ" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 90,000 ширхэг, 3040 (LBND) кодтой "Лэнд бонд"-ын төлбөр төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ХОЁРДУГААР ТРАНЧИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-11 18:18:56

Хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ны хүлээн авч эхлүүлсэн ба нийт 24 хөрөнгө оруулагчийн 24 захиалга бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГА АЗИЙН ҮНЭТ ЦААСНЫ ФОРУМ /ASF/-ЫН 30 ДАХЬ ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

2025-09-11 18:13:37

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн "Азийн хөрөнгийн зах зээлийн 30 жилийн хөгжил ба хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлэгт  оролцлоо.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ “УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ-2025” АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЭН ХАРИЛЦАГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА

2025-09-11 15:39:24

Монголын эрдэс баялгийн салбарын хамгийн том, өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны платформ - MiningWeek & MinePro 2025 арга хэмжээ өнөөдөр Налайх дүүрэгт эхэллээ.

Дөрөв дэх жилдээ уламжлагдан зохион байгуулагдаж буй “Mining Week & MinePro 2025” арга хэмжээ энэ жил “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” уриан дор өрнөж байна.  

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:

“Тус арга хэмжээ нь зөвхөн уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт төдийгүй Монгол Улс болон олон улсын түнш, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх стратегийн чухал платформ, индэр юм” гэдгийг тодотгосон.

Түүнчлэн “Уул уурхай салбар манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж байна. Цаашид зөвхөн олборлолт биш, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, технологи, инновац нэвтрүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг Ерөнхий сайд тэмдэглээд Засгийн газар “Ногоон хөгжил”, “Цахим шилжилт” “Тогтвортой, хариуцлагатай уул уурхай”-н бодлого хэрэгжүүлж, ил тод, хариуцлагатай, нээлттэй байдлыг эрхэмлэн, бүсчилсэн хөгжил, орон нутгийн иргэдийн эрх ашгийг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байна” гэв.

Харин MiningWeek & MinePro 2025 арга хэмжээний салбар хуралдаан болох Азийн хөгжлийн банкны "Монголын критикал минералын хөрөнгө оруулагчдын форум"-ыг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нээж үг хэлсэн.

Тэрээр "Эрчим хүчний шилжилт эрчимтэй өрнөж буй энэ цаг үед, зэс, литий, кобальт, никель, газрын ховор элемент зэрэг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын эрэлт урьд өмнөхөөс илүүтэй өсөн нэмэгдэж байна. Эдгээр баялаг нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хуримтлуур, цахилгаан автомашин, дижитал эдийн засгийн цөмийг бүрдүүлж байна. Монгол Улс энэ бүхнээр баялаг орон. Нөөцийн ихэнх нь хараахан бүрэн судлагдаагүй хэдий ч зөв хөрөнгө оруулалт, технологи, түншлэлийн хамтын ажиллагаагаар эдийн засгаа төрөлжүүлж, ажлын байр олноор бий болгох, шинэ боломжуудыг нээх бүрэн чадамжтай. Энэ бол зөвхөн эдийн засгийн өсөлтийн тухай биш, харин тогтвортой хөгжил, иргэддээ хүртээмжтэй үр өгөөж бий болгох асар их боломж юм.

Манай яам чухал ашигт малтмалын талаар нэгдсэн бодлого, үндэсний стратеги боловсруулахын зэрэгцээ, чухал ашигт малтмалын жагсаалтыг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад илүү тодорхой, урьдчилан таамаглахуйц нөхцөл бүрдүүлж, Монгол Улсыг дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтийн найдвартай түншийн хувиар бэхжүүлэх зорилготой” хэмээн мэдэгдлээ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа эрхлэгчийн хувьд тус арга хэмжээнд оролцож гадаад, дотоодын харилцагч, үйлчлүүлэгчдэд уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа болон эрх зүйн орчны талаарх цогц мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Өнөөдөр Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа, Ахлах мэргэжилтэн О.Гантигмаа, Маркетингийн мэргэжилтэн Б.Даваацэрэн, Хэвлэл, мэдээллийн мэргэжилтэн Ю.Шүрэнцэцэг, Захиргааны мэргэжилтэн П.Нямжав нар ажиллалаа.

Арга хэмжээ маргааш хөтөлбөрийн дагуу үргэлжилнэ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ