• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54846.66

( -96.85 -0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54846.66 -96.85
MSE A Индекс 21075.99 25.23
MSE B Индекс 14438.07 68.58

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ БОНД-2" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН II ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА 9 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-09-08 15:55:07

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 314 дүгээр тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дүгээр сарын 25-ны өдрийн А/295 тоот тушаалаар бүртгэгдсэн “Шунхлай” ХХК-ийн "Шунхлай бонд-2.0" хөтөлбөрийн II транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийг дуустал ажлын 5 өдөр, 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.

Бондын нэр: "Шунхлай бонд-2.0" бонд 

Бондын тоо ширхэг: 100,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 10,000,000,000 (арван тэрбум)

Бондын хүү/жилийн: Жилийн 17.0%

Бондын хугацаа: 12 сар

Бондын хүү төлөгдөх давтамж: Хагас жил тутамд

Бондын хүүгийн төрөл: Тогтмол

Бондын хүү тооцох суурь хоног: 365

Бондын эргэн төлөлтийн хэлбэр: Хугацааны эцэст

Бондын хадгалалт төлбөр тооцоо: Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв

Арилжааны захиалга: Санал болгосон хэмжээ 100 хувьд хүрмэгц захиалгыг хааж, хуваарилалт хийнэ.

Захиалга авах хугацаа: 2025.09.11 - 2025.09.17 /ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/ 

"Шунхлай-2" бондын үндсэн андеррайтераар “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК ажиллаж байна. 

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ