• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48765.58

( 44.67 0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48765.58 44.67
MSE A Индекс 18108.47 4.81
MSE B Индекс 14397.81 48.22

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-02 15:39:07

Энэ өдөр нийт 14,317,911,939 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ШУНХЛАЙ БОНД-2.0” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭЖ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-02 10:12:44

Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, "Шунхлай" ХХК Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Ти Ди  Би  Секьюритис ҮЦК”  ХХК  Гүйцэтгэх захирал С.Батчимэг болон "Эс Жи Инвестменд Секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Орчлон нар оролцсон юм.

09-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-01 16:02:14

Энэ өдөр нийт 12,689,695,147 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ШУНХЛАЙ БОНД-2.0” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭЖ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-02 10:12:44

“Шунхлай” ХХК-ийн хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд нээлттэй санал болгож буй “ШУНХЛАЙ БОНД-2.0”-ын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолыг өнөөдөр (2025.09.02) “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн MSE hall-д зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, "Шунхлай" ХХК Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Ти Ди  Би  Секьюритис ҮЦК”  ХХК  Гүйцэтгэх захирал С.Батчимэг болон "Эс Жи Инвестменд Секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Орчлон нар оролцсон юм.

Цан цохих ёслолыг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн хэлсэн үгэндээ:

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын чиглэлд томоохон үүрэг гүйцэтгэгч Шунхлай газрын тосны бизнесийн нэгдлийн салбар болох “Шунхлай” ХХК нь 2005 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө Улаанбаатар хот, 21 аймагт бизнесийн үйл ажиллагаа амжилттай өргөжүүлсэн үндэсний томоохон компани юм.

Өнөөдөр тус компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтээс нийт 50,000,000,000 төгрөгийг татан төвлөрүүлэх бондын хөтөлбөрийг эхлүүлж байна.

Үүнээс өнөөдөр Шунхлай бонд-2.0 хөтөлбөрийн I транчаар 12 сарын хугацаатай, 17 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 400,000 ширхэг өрийн хэрэгслийг хөрөнгө оруулагчдад санал болгож нийт 40,000,000,000 (Дөчин тэрбум) төгрөгийг татан төвлөрүүлэхээ мэдэгдээд байна. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй оролцохыг урьж байна” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн:

“Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх чиглэлд сүүлийн жилүүдэд идэвхтэй анхаарч ажиллаж байна. Тухайлбал 2021 оноос компанийн бонд буюу өрийн хэрэгслийг хөгжүүлэх хүрээнд хорооны бүртгэлийн журамд тодорхой өөрчлөлт оруулж, хөтөлбөртэй бонд, зээлжих зэрэглэлтэй бонд зэрэг олон шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гарах нөхцөл бүрдсэн. Түүнчлэн үндэсний ТОП 100 ААН-ийг хөрөнгийн зах зээлд оролцуулах зорилгын хүрээнд журмын олон өөрчлөлтүүдийг хийгээд байна. Энэ хүрээнд ТОП 100 ААН-ийн төлөөллүүдэд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон дэд бүтцийн байгууллагууд, үнэт цаасны компаниуд хамтран үнэт цаас гаргахтай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлыг шат дараатай зохион байгуулж ажилласан. Үүний үр дүнд “Шунхлай” ХХК хоёр дахь удаа нээлттэй зах зээл дээр бонд гаргаж байна. Ийнхүү Монгол Улсын ТОП-100 ААН-үүдийг төлөөлж хөрөнгийн зах зээлд бүтээгдэхүүн гаргаж байгаад баяртай байна” гэв.

“Ти Ди  Би  Секьюритис ҮЦК”  ХХК  Гүйцэтгэх захирал С.Батчимэг:

“Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үндэсний ТОП 100 ААН-ийн нэг “Шунхлай” ХХК өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж байна.

“Шунхлай” ХХК-ийн нэг онцлог нь ТОП 100 ААН-үүд дундаас хөрөнгийн зах зээлд хамгийн ойр ажилладаг компани юм. Өмнө биржийн болон биржийн бус зах зээл дээр нийт 100 орчим тэрбум төгрөгийн бондыг гаргаж хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж яваа компаниудын нэг.

“Шунхлай-2.0” бондын онцлог нь Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоох байгууллагаас А рейтингтэй буюу хамгийн өндөр зээлжих зэрэглэлийн үнэлгээ авсан бонд.  Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдахын давуу тал нь хүссэн хүн бүр ТОП-100 ААН-ийн нэгэнд шууд хөрөнгө оруулалт хийх боломжтой” гэдгийг тодотголоо.

"Шунхлай" ХХК Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран:

“"Шунхлай" ХХК нь газрын тосны салбарт 30 гаруй жилийн түүхтэй, зах зээлийн 20 гаруй хувийг эзэлдэг компани. Бид өнөөдөр МХБ-дээр нийт 50 тэрбум төгрөгийн нээлттэй бондыг зах зээлд санал болгож байна. Манай компани хоёрдогч зах зээл дээр 2022 оноос идэвхтэй ажиллаж, нийт 170 тэрбум төгрөгийн бондыг арилжин, эргэн төлөлтийг амжилттай хийсэн. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг МХБ дээр нээлттэй арилжаалж буй “Шунхлай-2.0” бондод хөрөнгө оруулахыг уриалж байна” хэмээн хэлсэн юм.

Үйл ажиллагааны төгсгөлд тэрээр үнэт цаасны зах зээлийн 7536 удаагийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ