• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48596.09

( 569.31 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48596.09 569.31
MSE A Индекс 17997.42 144.3
MSE B Индекс 14429.15 -15.5

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-28 16:25:47

Энэ өдөр нийт 52,574,905,496 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛСНИЙ 30 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-08-28 10:49:21

Үйл ажиллагааны төгсгөлд Монголын хөрөнгийн биржийн Арилжааны албаны захирал асан Б.Майцэцэг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 7533 дахь удаагийн арилжааг нээх цан цохих ёслолыг үйлдлээ.

08-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-27 17:27:04

Энэ өдөр нийт 49,899,526,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-28 16:25:47

2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 1,037,090,516 төгрөгийн үнийн дүн бүхий 1,289,186 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монос хүнс ХК (MFC +11.99%), Сүү ХК (SUU +8.59%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +8.28%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -5.63%), Женко тур бюро ХК (JTB -4.89%), Дархан нэхий ХК (NEH-3.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  1 сангийн нийт 977 ширхэг нэгж эрх 854,360 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 5,050 ширхэг үнэт цаас 504,192,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 100 ширхэг үнэт цаас 10,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,688,000 юань буюу 5,364,093,440 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 2,944,000 ам.доллар буюу 10,579,264,000 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам.доллар буюу 1,541,611,500 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 8,448,000 ам.доллар буюу 30,357,888,000 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,336,000 юань  буюу 3,179,911,680 төгрөгөөр тус тус  арилжигдсан.

Энэ өдөр нийт 52,574,905,496 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.19% хувиар өсч, 48,596.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,289,714,783,089 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ