• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54846.66

( -96.85 -0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54846.66 -96.85
MSE A Индекс 21075.99 25.23
MSE B Индекс 14438.07 68.58

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-27 17:27:04

2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 169,913,181 төгрөгийн үнийн дүн бүхий 287,035 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ариг гал ХК (EER +14.99%), Улсын их дэлгүүр ХК (UID +1.81%), Инновэйшн инвестмент ХК (QPAY +1.57%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Премиум Нэксус ХК (CUMN -7.50%), Айтүүлс ХК (ITLS -7.04%), Тэнгэр Даатгал ХК (TGI -6.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 121,472 ширхэг нэгж эрх 79,648,213 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 22,541 ширхэг үнэт цаас 2,247,999,850 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,560,000 юань буюу 5,299,324,800 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,432,000 юань буюу 3,227,770,560 төгрөгөөр,

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 5000 НМТ /нойтон метр тонн/ 4530 ХМТ /хуурай метр тонн/ 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 9,920,655 ам.доллар  буюу 35,652,552,319.35 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 896,640 ам.доллар буюу 3,222,317,932.8 төгрөгөөр тус тус  арилжигдсан.

Энэ өдөр нийт 49,899,526,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.09% хувиар буурч, 48,026.78 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,220,713,760,983 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ