• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54846.66

( -96.85 -0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54846.66 -96.85
MSE A Индекс 21075.99 25.23
MSE B Индекс 14438.07 68.58

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ БНХАУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН НҮҮРС, КОКС, ГАНГИЙН АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

2025-08-26 09:36:26

БНХАУ-ын ган, төмрийн хүдэр, өнгөт металл, эрчим хүчний олон улсын зах зээлийн мэдээ, мэдээллийг нийтэлдэг MySteel.com платформоос “БНХАУ-ын нүүрс, кокс, гангийн аж үйлдвэрлэлийн 14 дэх удаагийн чуулга уулзалт”-ыг 2025 оны 08 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд БНХАУ-ын Шандун мужийн Чиндао хотод зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг төлөөлөн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, УУБАБГ-ын Гишүүнчлэл хариуцсан мэргэжилтэн А.Цэрэнлхам нар оролцоод ирлээ.

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үйл ажиллагааг сурталчлах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд харилцагч талууд хэрхэн оролцох талаар танилцуулга, мэдээллийг 800 гаруй аж ахуйн нэгжүүдэд хүргэж ажилласан.

Тус чуулганд БНХАУ-ын уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжин хэлхээг хамарч буй уул уурхайн компани, коксын үйлдвэр, гангийн үйлдвэр зэрэг тус салбарын голлох төлөөллүүд оролцсон юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ