• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48853.95

( -28.13 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48853.95 -28.13
MSE A Индекс 18090.25 121.61
MSE B Индекс 14437.5 138.55

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-19 16:01:37

Энэ өдөр нийт 16,027,419,246 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-18 15:38:20

Энэ өдөр нийт 13,281,705,277 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-15 18:39:47

Энэ өдөр нийт 13,151,542,702 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-19 16:01:37

2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 234,321,591 төгрөгийн үнийн дүн бүхий 502,268 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мик холдинг ХК (MIK +14.16%), Монложистикс Холдинг ХК (MLG +6.89%), Тэнгэр Даатгал ХК (TGI +6.38%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан нэхий ХК (NEH -4.11%), Говь ХК (GOV -3.37%), Мерекс ХК (MRX -3.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 13,893 ширхэг нэгж эрх 12,131,967 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 11,660 ширхэг үнэт цаас 1,134,062,200 төгрөгөөр, 

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 16,463 ширхэг үнэт цаас 1,646,300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,688,000 юань буюу 5,348,595,840  төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 1,193,600  ам.доллар буюу 4,289,118,048 төгрөгөөр.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,720,000 юань  буюу 3,362,889,600 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 16,027,419,246 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс -0.06% хувиар буурч, 48,853.95 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,331,737,436,221 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ