• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55047.72

( 109.16 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55047.72 109.16
MSE A Индекс 21145.72 -11.71
MSE B Индекс 14353.04 26.67

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ “КАПИТАЛ МАРКЕТС МОНГОЛИА” ХХК-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА

2026-01-27 19:11:54

Тайлан танилцуулах арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагт "Хас банк" ХК-иар эхлэх бөгөөд Хас банк болон МХБ-ийн  албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах болно. 

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД $25 САЯ КАНАД ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАРЛАЛАА

2026-01-27 18:25:25

Татан төвлөрүүлсэн орлогыг Зуун Мод молибден-зэсийн ордыг агуулсан Хөвийн Хар зэс порфирийн систем болон эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглана.

1-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-27 12:01:37

Энэ өдөр нийт 12,313,217,924 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“ПРЕМИУМ НЭКСУС” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2025-07-31 11:22:17

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн II ангилалд бүртгэлтэй “ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч Г.Чинзориг, Санхүү эрхэлсэн захирал Г.Бат-Эрдэнэ нар 2025 оны 7 дугаар сарын 31-ны өдөр 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

2025 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүн:

  • Цэвэр борлуулалт 362.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны эхний хагас жилээс 37.3%-иар өсөв.

  • Нийт ашиг 68.3 тэрбум төгрөг болж, нийт ашгийн маржин 18.9%-д хүрчээ.

  • Цэвэр ашиг 15.7 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оны эхний хагас жилийн үр дүнтэй харьцуулахад 47.6%-иар өссөн байна.

Компанийн нийт хөрөнгийн хэмжээ 2025 оны 6-р сарын 30-ны байдлаар 358.3 тэрбум төгрөгт хүрч, 2024 оны жилийн эцсээс 21.7 хувиар өсчээ. Нийт хөрөнгө 358.3 тэрбум дүнг задалж үзвэл:

  • Эргэлтийн хөрөнгө: 101.7 тэрбум төгрөг байгаагийн 60.4 тэрбум нь бараа материал байна.

  • Эргэлтийн бус хөрөнгө: 256.6 тэрбум төгрөг байгаагийн 170.4 тэрбум нь биет болон биет бус хөрөнгүүд байна.

  • Оны эхэнтэй харьцуулахад, нийт хөрөнгийн хэмжээ 21.7% өссөн нь 50 шинэ дэлгүүр нээж, түүнийг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийсэнтэй холбоотой юм.

Өр төлбөр ба өмчийн бүтэц:

  • Богино хугацаат өр төлбөр: 140.5 тэрбум төгрөг.

  • Урт хугацаат өр төлбөр: 118.8 тэрбум төгрөг.

  • Эздийн өмч: 99.0 тэрбум төгрөг болж, сүүлийн хоёр улирал дараалан өсөв.

  • Компанийн хуримтлагдсан алдагдал өмнөх оны мөн үед 99 тэрбум байсныг 2 улирал дараалан ашигтай ажилласны үр дүнд 67 тэрбум болгож бууруулав.

2025 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд

  • Улаанбаатар хотоос гадна алслагдсан бүс нутгуудад үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл, Баянхонгор, Дорнод аймгуудад шинээр CU Конвиниенс дэлгүүрийн салбаруудаа нээж, Монгол орны 15 аймагт хүрч 495 салбар дэлгүүртэй болсон байна.

  • "Премиум Нэксус" ХК нь 2025 оны "Retail Asia Awards"-аас “Монгол Улсын оны шилдэг конвиниенс дэлгүүр” шагналыг хүртлээ.

Мөн "Премиум Нэксус" ХК нь Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад 7-р байрт эрэмбэлэгдэн, зах зээл дэх байр сууриа улам бэхжүүлсэн байна.

Та бүхэн “ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ийн  2025 оны жилийн хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.