• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54541.49

( -54.57 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54541.49 -54.57
MSE A Индекс 20889.07 23.35
MSE B Индекс 14257.13 -102.54

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУД ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛНА

2025-07-29 17:38:37

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн I болон II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд наймдугаар сард 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулна.

Энэхүү үйл ажиллагааг “Монголын хөрөнгийн бирж” ХК 2015 оноос жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд иргэд, олон нийт хувьцаат компаниудын хагас жилийн тайлантай танилцсанаар тухайн компанийн санхүүгийн голлох үзүүлэлт, онцлох үйл явдлуудын мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох үнэ цэнтэй мэдээллүүдийг хүлээн авах боломжтой.

Тайлан танилцуулах арга хэмжээ 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагт "Премиум Нэксус" ХК-иар эхлэх бөгөөд доорх хуваарийн дагуу I болон II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын төлөөлөл МХБ-ийн сургалт мэдээллийн төвд танилцуулга хийх бөгөөд албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах болно. 

Хөрөнгийн зах зээлийг сонирхогч, судлаач шинжээчид, хөрөнгө оруулагчид та бүхнийг хүрэлцэн ирэх буюу шууд дамжуулалтыг хүлээн авахыг урьж байна.

Урьдчилсан хуваарь: 

Компанийн нэр

Хуваарьт өдөр

Цаг

1

"Премиум Нэксус" ХК

7/31/2025

10:00-11:00

2

"Тавантолгой" ХК

8/1/2025

14:00-15:00

3

"ХААН Банк" ХК

8/1/2025

16:00-17:00

4

"Сүү" ХК

8/4/2025

10:00-11:00

5

"АПУ" ХК

8/4/2025

14:00-15:00

6

"Төрийн банк" ХК

8/4/2025

16:00-17:00

7

"Газар шим үйлдвэр" ХК

8/5/2025

14:00-15:00

8

"Монголын хөрөнгийн бирж" ХК

8/5/2025

16:00-17:00

9

"Монгол шуудан" ХК

8/6/2025

10:00-11:00

10

"Дархан нэхий" ХК

8/6/2025

14:00-15:00

11

"Талх чихэр" ХК

8/7/2025

14:00-15:00

12

"Инновэйшн инвестмент" ХК

8/7/2025

16:00-17:00

(Зарим компаниас тайлан танилцуулах өдөр, цагийг баталгаажуулж ирүүлмэгц хуваарийг нэмж оруулах болно)

Арга хэмжээний шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар https://www.facebook.com/mongolianstockexchange хүлээн авах боломжтой.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ