2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 325,662,612 төгрөгийн үнийн дүн бүхий 436,868 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Инновэйшн инвестмент ХК (QPAY +3.44%), Улсын их дэлгүүр ХК (UID +2.86%), Талх чихэр ХК (TCK +2.74%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -14.27%), Монгол шевро ХК (MVO -6.41%), Монгол шилтгээн ХК (MSH -4.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 48,202 ширхэг нэгж эрх 5,469,221 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 14,558 ширхэг үнэт цаас 555,517,460 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 51 ширхэг үнэт цаас 5,063,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 10,752,000 юань буюу 5,380,300,800 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 438,900 ам.доллар буюу 1,574,294,799 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,890,700 ам.доллар буюу 13,955,590,737 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,504,600 ам.доллар буюу 12,570,684,786 төгрөгөөр тус тус арилжигдсан.
Энэ өдөр нийт 34,372,583,915 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.23% хувиар өсч, 49,602.28 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,335,844,180,828 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ