• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48995.76

( -187.19 -0.38% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48995.76 -187.19
MSE A Индекс 18886.1 -62.93
MSE B Индекс 14506.74 2.04

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-14 16:40:59

Энэ өдөр нийт 11,032,200,781 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭС ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ УЛСЫН БАЙЦААГЧИД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-10-14 14:12:18

Монголын хөрөнгийн бирж нь орон нутгийн иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөгөө, сэрэмжлүүлэг, сургалтын чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооны орон нутгийн төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллана.

10-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-13 15:38:42

Энэ өдөр нийт 15,819,924,667 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-24 15:59:45

2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 283,890,559 төгрөгийн үнийн дүн бүхий 710,884 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ремикон ХК (RMC +12.90%), Мерекс ХК (MRX +11.11%), Багануур ХК (BAN +5.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Инновэйшн инвестмент ХК (QPAY -6.08%), Махимпекс ХК (MMX -5.13%), Төрийн Банк ХК (SBM -2.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,957 ширхэг нэгж эрх 6,327,154 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 200 ширхэг үнэт цаас 19,986,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 4,857,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ширхэг үнэт цаас 800.00 доллар (2,868,576₮)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52% Төмрийн хүдэр 422,400 ам.доллар буюу 1,514,608,128 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 1,832,537,417 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.01% хувиар буурч, 49,529.17 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,332,654,636,049 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ