• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51651.64

( 229.17 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51651.64 229.17
MSE A Индекс 19609.44 -2.23
MSE B Индекс 14730.4 49.63

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-05 17:00:28

Энэ өдөр нийт 34,964,630,071 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СТРАТЕГИЙН ТҮВШНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-12-05 16:22:04

Энэхүү хамтын ажиллагаа нь хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих, хоёр талын судалгаа, инновацын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэх юм.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР БОЛГОН ХОЙШЛУУЛЛАА.

2025-12-04 17:58:28

2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 4 өдрийн хугацаанд захиалга авах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-03 16:16:33

2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 374,628,643 төгрөгийн үнийн дүн бүхий 656,140 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаанбаатар хивс ХК (UBH +4.66%), Махимпекс ХК (MMX +3.96%), Монос хүнс ХК (MFC +3.69%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эм Жи Эл Акуа ХК (MGLA -4.76%), Сэндли ББСБ ХК (SEND -4.59%), Мандал Даатгал ХК (MNDL -3.93%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 28,815 ширхэг нэгж эрх 22,097,096 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 17,342 ширхэг үнэт цаас 1,733,651,130 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,130 ширхэг үнэт цаас 112,996,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 69 ширхэг үнэт цаас 6,900 доллар (247,151,104₮)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 2,784,000 ам.доллар буюу 9,972,009,600 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 415,800 ам.доллар буюу 1,489,354,020 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 7,987,200 ам.доллар буюу 28,609,351,680 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 42,338,803,279 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.69% хувиар өсч, 49,158.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,109,518,054,736 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ