• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51651.64

( 229.17 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51651.64 229.17
MSE A Индекс 19609.44 -2.23
MSE B Индекс 14730.4 49.63

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-05 17:00:28

Энэ өдөр нийт 34,964,630,071 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СТРАТЕГИЙН ТҮВШНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-12-05 16:22:04

Энэхүү хамтын ажиллагаа нь хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих, хоёр талын судалгаа, инновацын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэх юм.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР БОЛГОН ХОЙШЛУУЛЛАА.

2025-12-04 17:58:28

2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 4 өдрийн хугацаанд захиалга авах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-30 15:20:14

2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 386,534,142 төгрөгийн үнийн дүн бүхий 951,818 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гутал ХК (GTL +15.00%), Шарын гол ХК (SHG +15.00%), Улаансан ХК (UNS +14.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мандал Даатгал ХК (MNDL -2.47%), Тэнгэр Даатгал ХК (TGI -2.47%), Түмэн шувуут ХК (TUM -1.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 167,072 ширхэг нэгж эрх 15,846,100 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 93 ширхэг үнэт цаас 9,270,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 342 ширхэг үнэт цаас 34,200 ам.доллар (122,460,282 ₮)-оор тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 534,110,524 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.79% хувиар өсч, 49,246.17 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,134,397,653,645 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ