• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49004.63

( 364.39 0.75% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49004.63 364.39
MSE A Индекс 18179.57 210.61
MSE B Индекс 14372.04 -18.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-15 18:39:47

Энэ өдөр нийт 13,151,542,702 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-15 15:35:02

ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ДУНДГОВЬ АЙМГААС ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-06-23 16:58:23

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас санаачлан “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” сэдвийн хүрээнд орон нутгуудад нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тус өдөрлөгийг өнөөдөр (2025.06.23) Дундговь аймгаас эхлүүллээ.

Үйл ажиллагааг нээж Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хэлсэн үгэндээ:

“Хөрөнгө оруулалт гэдэг биднээс хол зүйл биш, ухаалаг утсаар дамжин ойр ирсэн гэдгийг онцлохын зэрэгцээ хөрөнгийн зах зээлтэй холбоотой орон нутагт хэрэгжүүлж болох томоохон арга хэмжээ нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулж орон нутгийн бонд гаргах, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр бүтэн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх хууль эрх зүйн боломж бүрдсэнийг дурдаад “Улаанбаатар бонд”-ын жишээгээр тайлбарлан ярьж байлаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн:

“Тус өдөрлөгийг хөдөө орон нутагт зохион байгуулахыг зорьдог гол шалтгаан нь орон нутгийн иргэдийн мэдээлэл хүлээн авах хүртээмж ялгаатай, тэнцвэргүй байгаа учраас салбарын байгууллагууд нэгдэн тухайн бүст өөрсдөө хүрч үйлчлэх, иргэдэд хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулах, сургалт мэдээллээр хангах, үүний үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэрт нь мэргэжлийн дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж буй”-г танилцуулсан.

Тус өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран ажиллаж, орон нутгийн иргэдэд дараах чиглэлээр сургалт, мэдээлэл өгч байгаа юм.

Үүнд:

  • 1072 хувьцааны ногдол ашиг - баялгийн тэгш хуваарилалтын талаар ард иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх,

  • Цэнхэр, ягаан тасалбар болон иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, мэдээллийг шүүж өгөх,

  • Зах зээлд гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах,

  • Үнэт цаас гаргагчдад зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилгын хүрээнд цогц мэдээлэл хүргэж байна.

Түүнчлэн үйл ажиллагааны төгсгөлд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчдэд “Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд тойм мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Үйл ажиллагааны шууд дамжуулалтыг энэ холбоосоор хүлээн авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ