• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 6 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-20 14:18:53

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас сар тутам “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох танхимын сургалт”-ыг зохион  байгуулдаг. Сургалт 2025 оны 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд дараах сэдвийн хүрээнд явагдсан.

      Үүнд:

  • Хөрөнгийн зах зээлийн үүсэл, хөгжил
  • Хувь хүний санхүү
  • Хувьцаа, бондын ялгаа
  • Брокер, дилерийн үндсэн үйл ажиллагаа
  • Хөрөнгө оруулалтын төрөл, зорилго
  • Финтек ба крипто валют
  • Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын тухай
  • Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол
  • Багц бүрдүүлэлтийн талаар
  • МХБ-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох үйл явц
  • Арилжааны систем ашиглах практик сургалт
  • Бататгах давтлага

     Энэ сарын сургалтад "Хаан банк" ХК-ийн зарим мэргэжилтнүүд, хөрөнгийн зах зээлийг сонирхогч, арилжаанд оролцож сурах сонирхолтой иргэд хамрагдсан бөгөөд, сургалтын төгсгөлд нь биржийн МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж суралцагчдад сертификатыг гардууллаа.

"Монголын хөрөнгийн бирж" ХК иргэдийн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сурч хөгжих боломжийг хангахаар энэхүү анхан шатны мэдлэг олгох сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж буй бөгөөд техникийн шаардлага бүрэн хангагдмагц олон нийтэд мэдээлэх болно.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ