• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49340.73

( 61.43 0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49340.73 61.43
MSE A Индекс 18934.5 -53.07
MSE B Индекс 14568.99 76.89

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-17 14:05:46

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн төлөвлөгөөнд тусгагдсан бараа, ажил, үйлчилгээг худалдаж авах ажиллагаа нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон компанийн үнэт цаасны танилцуулгад тусгагдсан зориулалтын дагуу үе шаттайгаар хэрэгжиж байна.

"CFA RESEARCH CHALLENGE" ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-16 17:43:40

Энэ жил "CFA Research Challenge" тэмцээнд Монгол Улсын зургаан их сургуулиас нийт 11 багийн оролцож байгаа ба, МХБ-ийн 1-р ангилалд бүртгэлтэй “Премиум Нэксус” ХК-ийн үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ хийх бөгөөд түрүүлсэн баг 2026 оны  4 дүгээр сард оюутнууд Ази, Номхон далайн бүсийн тэмцээнд оролцох юм. 

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-10-16 09:51:42

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-06-20 11:54:10

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Засгийн газрын үнэт цаас бүртгэх тухай 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/252, А/253 дугаар тушаалаар Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

Анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

  • Үнэт цаасны арилжааны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.

  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны талаарх дэлгэрэнгүй инфографик мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ