• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49119.52

( -159.78 -0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49119.52 -159.78
MSE A Индекс 18934.5 -53.07
MSE B Индекс 14568.99 76.89

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-17 16:36:31

Энэ өдөр нийт 59,657,959,594 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-17 15:40:25

Тус компани IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 4,116,812,809 төгрөгийг түүхий эд, материал (ТЭМ) худалдан авахад зарцуулсан бөгөөд уг зардлыг 2024 онд бүрэн санхүүжүүлж дуусгасан байна.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-17 14:05:46

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн төлөвлөгөөнд тусгагдсан бараа, ажил, үйлчилгээг худалдаж авах ажиллагаа нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон компанийн үнэт цаасны танилцуулгад тусгагдсан зориулалтын дагуу үе шаттайгаар хэрэгжиж байна.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-10 11:37:04

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн удирдлагууд өнөөдөр (2025.06.10) биржийн 2, 3 дугаар ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын гүйцэтгэх захирал болон, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдтэй уулзалт хийлээ.

Уулзалтад “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан болон Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн нар оролцсон юм.

Тус уулзалтаар 1991 оноос хойш өмч хувьчлалын хэлбэрээр бий болсон хувьцаат компаниудад хувьцааны төвлөрөл, хууль, журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаарх асуудлуудыг хэлэлцэж, биржийн зүгээс холбогдох судалгаанд үндэслэн жил жилийн санхүүгийн үзүүлэлт, тайлагналд дүн шинжилгээ хийсэн тойм мэдээллүүд, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

2025 оны 2 дугаар улирлын байдлаар МХБ-д бүртгэлтэй (1,2,3 дугаар ангилал) нийт 164 хувьцаат компаниас мэдээллийн ил тод байдал, үүргийн хэрэгжилтийн хангалтыг авч үзэхэд хангалттай 63, бүрэн бус 66, хангалтгүй 35 хувьцаат компани байгаа бөгөөд эдгээрээс 86 ХК-ийн нийт гаргасан хувьцааны 85-аас дээш хувь нь цөөн тооны нэгдмэл сонирхолтой иргэдэд төвлөрч, үлдсэн 15 хүрэхгүй хувь нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд буюу зах зээл дээр арилжигдах боломжтой байгаа юм.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн хэлсэн үгэндээ:

    “Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны идэвхжилийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчид, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд зохих арга хэмжээнүүдийг авч ажиллана. Биржид бүртгэлтэй 2, 3 дугаар ангиллын компаниудаас үүргийн хэрэгжилтээ хангахгүй компаниуд цөөнгүй байгаа учраас хөрөнгө оруулагчдыг энэ зах зээлд орж ирэхийг уриалахад хүндрэлтэй байдаг. Тиймээс эдгээр компаниудад хууль, эрх зүйн хүрээнд холбогдох байгууллагуудаас тавьдаг шаардлага шалгуурыг хангах чиглэлд бүх талаар дэмжиж ажиллахаа хариуцлагатайгаар мэдэгдье. Үүний дараа шаардлага, шалгуураа хангасан зарим компани биржийн 3-р самбараас 2, 2 дугаар самбараас 1-р самбар руу орж ажиллах, эсвэл зарим компани эргээд хаалттай компани болох эрх нь нээлттэй” гэдгийг илэрхийллээ.

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн зүгээс цаашид дараах алхмуудыг авч хэрэгжүүлэхээ танилцуулсан. Үүнд:

  • Компанийн засаглалыг сайжруулах: Хөрөнгийн биржид бүртгэлтэй II, III ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын засаглалыг сайжруулах
  • Төвлөрлийг багасгах: Жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоог нэмэгдүүлэх хувьцааны төвлөрлийг багасгах талаар бодлого хэрэгжүүлэх
  • Үүргийн хэрэгжилтийг сайжруулах: Хууль, журамд заасан мэдээ мэдээллийг хугацаандаа ирүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах
  • Зах зээлийн үнэлгээ: Дансны болон зах зээлийн үнэ зөрүүтэй компаниудын үнэлгээг тогтоох арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн МХБ-ийн 2,3 дугаар ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын төлөөллийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, хууль, эрх зүйн орчны шинэчлэлтэд тусгах санал санаачилга, холбогдох байгууллагуудын дэмжлэг туслалцааны талаар бичгээр болон шууд саналуудыг хүлээн авч харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа ярилцсан юм.

Уулзалтад нийт 50 гаруй хувьцаат компанийн төлөөлөл оролцлоо.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ