• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-06 15:49:11

2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 245,790,076 төгрөгийн үнийн дүн бүхий 452,996 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Женко тур бюро ХК (JTB +11.11%), Сэндли ББСБ ХК (SEND +4.15%), Монос хүнс ХК (MFC +3.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.71%), Премиум Нэксус ХК (CUMN -2.22%), Монгол Базальт ХК (MBW  -1.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 23,277 ширхэг нэгж эрх 6,331,194 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 736 ширхэг үнэт цаас 73,593,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 19,013 ширхэг үнэт цаас 1,901,300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 51 багц 3,315 тонн CaF2-95% хайлуур жоншны баяжмал 994,500 ам.доллар буюу 3,555,427,005 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт үл барьцалдах нүүрс) 1,116,800 ам.доллар буюу 3,992,660,512 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн эрчим хүчний нүүрс (Битумт үл барьцалдах нүүрс) 448,000 ам.доллар буюу 1,601,640,320 төгрөгөөр арилжигдсан. 

Энэ өдөр нийт 11,376,742,107 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.28% хувиар буурч, 49,165.16 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,196,773,393,164 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ