• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-03 15:20:12

2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 333,546,768 төгрөгийн үнийн дүн бүхий 817,517 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Барилга корпораци ХК (BRC +15.00%), Авто импекс ХК (AOI +14.98%), Инвескор ББСБ ХК (INV +5.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бэрх Уул ХК (BEU -15.00%), Монгол Базальт ХК (MBW -10.40%), Улсын их дэлгүүр ХК (UID -8.43%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 21,758 ширхэг нэгж эрх 1,856,692 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 472 ширхэг үнэт цаас 23,600,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 541,680 ширхэг үнэт цаас 563,347,200 төгрөгөөр тус тус арилжигдлаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 402,600 ам.доллар буюу 1,438,811,880 төгрөгөөр арилжигдсан. 

Энэ өдөр нийт 2,361,162,540 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.27% хувиар өсч, 49,248.78 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,282,704,796,450 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ