• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

ВЕНИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ САДКО ТАЖИК БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-05-27 16:55:57

Бүгд Найрамдах Австри Улсын Төрийн Тэргүүн Александер Ван Дер Беллен Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түншлэл байгуулах, хөрөнгө оруулалт болон салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор БНАУ-ын салбар салбарын тэргүүлэгч 20 гаруй байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсний дотор Австрийн хөрөнгийн биржийн удирдлагын багаас зочин ирсэн юм.

Өнөөдөр (2025.05.27) “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан нар Венийн хөрөнгийн бирж (Wiener Börse)-ийн Өрийн хэрэгслийн бүртгэл хариуцсан Дэд захирал Садко Тажик (Sadko Tajic, MSc Deputy Head of Debt Listings)-ийг биржийн байранд хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар талууд хоёр орны хөрөнгийн зах зээлийн хөгжил, биржийн үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг өргөжүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

          Венийн хөрөнгийн бирж (Wiener Börse) нь 1771 онд Австрийн хатан хаан Мария Терезиaгийн тушаалаар байгуулагдсан Европын хамгийн эртний хөрөнгийн биржүүдийн нэг бөгөөд Австри улсын нийслэл Вена хотод байрладаг.

Анх хаант улсын өрийн бичгийг арилжаалж эхэлсэн ба 1999 онд бүрэн цахимжиж, орчин үеийн арилжааны платформуудыг ашиглаж эхэлсэн байна.

Одоо Венийн хөрөнгийн бирж нь Австри болон хөрш зэргэлдээ бүс нутгийн компаниудын хувьцаа, бонд, дериватив зэрэг олон төрлийн санхүүгийн хэрэгслүүдийг арилжаалдаг.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ