• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48633.6

( -131.98 -0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48633.6 -131.98
MSE A Индекс 18108.48 0.01
MSE B Индекс 14427.29 29.48

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-09-02 16:50:36

"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн 365,801,958 ширхэг энгийн хувьцааны 6 ширхгийг 1 ширхэг хувьцаа болгон нэгтгэхдээ бутархай хувьцааг хамгийн ойр тэгш тоонд тэнцүүлэн, нэмж гаргах үнэт цаасны тоо 61,063,549 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

"ГЕРМЕС ЦЕНТР" ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-09-02 16:37:13

Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон, ногдол ашгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

09-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-02 15:39:07

Энэ өдөр нийт 14,317,911,939 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-05-20 10:13:30

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь Үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх, иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах зорилгоор "ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР" үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 

Тус өдөрлөг 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09:30-15:00 цагийн хооронд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байрны 1 давхар, “MSE Hall”-д зохион байгуулагдах ба харилцагч байгууллагууд, иргэд, хөрөнгө оруулагч та бүгдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгт  Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниуд, Хувьцаат компаниуд оролцож, иргэд, хөрөнгө оруулагчид та бүхэнд үнэт цаасны зах зээлийн цогц мэдээлэл хүргэх, сургалт болон бусад үйлчилгээг үзүүлэх юм.

Холбоотой видеог энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ